2024.04.25, Thursday
spot_img
НҮҮР1М.Тулгат: Засгийн газрын амиа аргацаасан

М.Тулгат: Засгийн газрын амиа аргацаасан

Л.Оюун-Эрдэнийн Засгийн 100 хоног өнгөрсөн долоо хоногт тохиосон. Тэрбээр 100 хоногт хийсэн ажлаа болон цашаид хийх ажлаа танилцуулсан. Тэгвэл АН-ынхан засгийн 100 хоногт хийсэн бүхнийг шүүмжиллээ.


 Ардчилсан намын дарга М.Тулгат: Засгийн газар бүтэн жил хөл хорио тогтоон, цар тахлын эсрэг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажилласан ч хангалтгүй байлаа. Улсын хэмжээнд 46800 хүн Covid-19-т өртсөн байдалтай Засгийн газар 100 хоногтойгоо золголоо. 2020 онд цар тахалтай тэмцэхэд зарцуулсан 5.1 их наяд, олон улсын хандивлагчдын өгсөн 659 сая ам.долларын зарцуулалт өнөөдрийг хүртэл тодорхойгүй, шилэн биш байна.  Эдийн засаг маш хүнд байдалтай байна. 10 их наядаар социализмыг байгуулах, төр данхайх, хувийн хэвшлийн оролцоог хязгаарлах, зөвхөн эрх баригчдад ойр төрлийн бизнесийг дэмжих, сонгогчдын санал худалдаж авахад анхаарч байна.  Төсвийн алдагдал ДНБ-ий 12.3 хувьд хүрч, бизнес эрхлэгчид сүйрлийн байдалд орлоо.

Улсын гадаад өр нийт 32.2 тэрбум ам.доллар болж өссөн байна. Удаа дараалсан таван удаагийн хатуу хөл хорионы үр дүнд Монгол Улсад давхар стандарт үүсчихлээ. Иргэд хоригдож, танилтай нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж, QR кодоо авдаг. Жишээ нь, Шадар сайд С.Амарсайханы эхнэр ХӨСҮТ-ийн улаан бүсэд дураараа явж байхад иргэд өвчин нь хүндэрсэн эцэг эх, гэр бүлийнхэнтэйгээ уулзаж чадахгүй хагацсан олон тохиолдол бий.

Өнгөрсөн хугацаанд Батлан хамгаалахын салбарт цэрэг амиа алдсан, даргаа буудаж хөнөөсөн асуудлууд гарч байгаа ч Засгийн газар дорвитой арга хэмжээ авсангүй, бас хариуцлага хүлээсэнгүй. Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар гэртээ хүүхдээ хардаг эмэгтэйчүүдээ цэрэгт явуулна гэсэн болчимгүй мэдэгдэл хийсэн. Үүнийгээ дарах гэж С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдож ял эдэлж буй Т.Чимгээг хорих ангид эргэж, шоу болгосон. Эргээд энэ нь хууль хүчний бие даасан үйл ажиллагаанд нөлөөлсөн зохисгүй үйлдлээрээ болчимгүй мэдээллийг дарсан.

Мөн “Карентин-14” шоу, “Мэдээллийн урсгал” зэрэг үзэл суртлын, коммунист шинж чанартай шоу арга хэмжээ зохион байгуулсан. Ерөнхийд нь дүгнэвэл, Засгийн газар 100 хоногт гал унтраах маягтай, амиа аргацаасан популист арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, асуудлыг ул үндсээр нь шийдэж чадсангүй” гэв.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР: Засгийн газрын гишүүд өнөөдөр гэмт хэргийн талаар ам булаалдан ярьдаг буруу зарчим тогтлоо.  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж гэж хүн хэрэг ярьж байна. Прокурор, цагдаагийн байгууллага бодит мэдээлэл ярих ёстой болохоос биш улстөрч хэрэг ярьдаггүй.

  • Түлхүүр үг
  • АН
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!