2024.04.18, Thursday
spot_img
НҮҮР2Л.Оюун-Эрдэнэ: Улс орноосоо урвасан улстөрчдийг зарлана

Л.Оюун-Эрдэнэ: Улс орноосоо урвасан улстөрчдийг зарлана

Монгол Улсын Засгийн газраас хоёрдугаар сарын 23-наас ковид-19-ийн эсрэг бүх нийтийн дархлаажуулалтыг эхлүүлсэн. Зургадугаар сарын 1 гэхэд иргэдээ вакцинжуулдалтад хамруулж, цар тахлыг хумих зорилт тавин ажиллаж байна. Гэхдээ вакцинжуулалтад хойрго хандаж буй иргэд олон байгаа юм.  Улаанбаатар  гэхэд нийтдээ 470 мянган хүн вакцинд хамрагдаагүй байгаа аж.  Монгол Улсад  одоогоор 1.3 сая тун вакцины нөөц бий. Гэтэл иргэд нь вакцинжуулалтад муу хамрагдаж, элдэв янзын суртал ухуулга явж байгаа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бухимдлыг төрүүлсэн бололтой.

Тэрбээр “ОХУ манай улсад туслахыг маш их хүсч байгаа. Гэвч тухайн улс дотоодын хэрэгцээгээ хангах шаардлага зайлшгүй тулгарсан. Мөн Энэтхэг улсаас 300 мянган тун AstraZeneca вакциныг авахаар ярилцаж байсан ч нөхцөл байдал нь маш хүндэрч, экспортод гаргах боломжгүй болсон. БНСУ ч дотоодын вакцинжуулалт нь 10 хүрэхгүй хувьтай байна. Байгаа боломжоо ашиглах нь иргэн таны эрүүл мэндэд хэрэгтэй байхаас гадна нь бусад хүнд халдвар тараах эрсдэлийг багасгах тул цар тахлын тохиолдол буурахад нэмэртэй. Эхний тун хийлгэснээс 21-56 хоногийн дараа дараагийн тунгаа хийлгэх, хоёр тун вакцин хийлгэснээс хойш 14-21 хоногийн дараа дархлаа тогтоно гэж байгаа.  Засгийн газраас санал болгож буй вакцинууд нь ДЭМБ болон Эрүүл мэндийн яам хүлээн зөвшөөрсөн вакцинууд. Иргэд маань хэт эрхэлж болохгүй. Бусад улс ямар байгааг интернэтээс нээлттэй харах боломжтой.

Богино хугацаанд вакцинжуулалтаа хийх тусмаа иргэдийнхээ эрүүл мэнд, эдийн засгаа аварч чадна. Вакцинжуулалтаас өөр ямар ч гарц алга. Иргэн бүхэндээ боломжит мөнгө тараагаад хөл хорионд тогтоож байгаа дэлхийд нэг ч улс байхгүй.

Засгийн газрын 100 дахь хоног нь тавдугаар сарын 9-нд таарч байгаа. Монгол Улс 4.2 сая орчим тун вакцин татан авч байгаа. Дотоодын хэрэгцээнээсээ илүүчлээд манай улсад өгч буй орнуудад бид талархах учиртай. Мөн Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болно. Үүнийг дагасан нийгмийн хөөсрөл бий болж байна. Ажил үүргээ гүйцэтгэж байгаа энгийн албан хаагчид руу болон вакцинжуулалтын ажил руу улс төржилт их орж байна.

Улстөрчид та нар нэмэр болохгүй бол гай битгий бол гэж би хэлж байгаа. Вакцины татан авалт хойшилсонд зарим улс төрчийн хариуцлагагүй байдал нөлөөлсөн. Үүнийг цар тахлын хажуугаар улстөржихгүйн тулд асар их тэвчээр гаргаж байна. Би тэвчээд, дуугүй яваад байх зан харилцаатай хүн биш ч гэсэн цар тахлын хажуугаар улс төрийн халаалт үүсгэхгүйн тулд чимээгүйхэн ажлаа л хийж байна.

Шаардлагатай гэж үзвэл тэр гишүүдийг би зарлана гэж бодож байгаа. Иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой ийм цаг үед энд тэнд буруу мэдээлэл өгч, албаар зохион байгуулж байгаа нь эх орноосоо урваж байгаа үйлдэл.

Нэр бүхий улс төрийн алиа салбадайнуудад хатуухан анхааруулъя, цах тахлын нөхцөл байдал гайгүй болохоор хэлэх ёстой газар нь хэлнэ

Эрүүл мэндийн дархлаажуулалтын эсрэг явж, зохион байгуулалттай буруу мэдээлэл өгч байгаа нь эх орноосоо урвасан үйлдэл шүү. Энэ асуудал дээр нэр бүхий улс төрийн алиа салбадай нарт хатуухан анхааруулж байна” хэмээн уур бухимдлаа илэрхийлжээ.

А.Анар

Холбоотой мэдээ

2 СЭТГЭГДЭЛ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!