2024.04.20, Saturday
spot_img
НҮҮРМонголКазакстанаас ирсэн 19 настай эмэгтэйгээс коронавирусын халдвар илэрлээ

Казакстанаас ирсэн 19 настай эмэгтэйгээс коронавирусын халдвар илэрлээ

ЭМЯ-наас Ковид 19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ /2020.10.05/ хийлээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий Захирал Д.НЯМХҮҮ: Аравдугаар сарын 2-оос 4-ны өдрүүдэд нийт 1823 шинжилгээ хийсэн. Үүнээс нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, 10 сарын 4-ны өдөр Нурсултан-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 19 настай эмэгтэйд халдвар илэрсэн.

Ингэснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 314 боллоо. Үүнээс 307 нь эдгэрсэн бол ажиглалт тандалтын хугацаа нь дууссан 294 хүн байна. Гэрийн ажиглалтад гурван хүн, эдгэрээд дараагийн сувилалд шилжсэн арван хүн бий. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д долоон хүн хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдлын хувьд таван хүн хөнгөн, хоёр хүн хүндэвтэр байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!