2024.03.29, Friday
spot_img
НҮҮР3Ж.Эрдэнэбат тангараг өргөж УИХ гишүүн боллоо

Ж.Эрдэнэбат тангараг өргөж УИХ гишүүн боллоо

Тэрбээр өнөөдөр УИХ-ын гишүүний тангарагаа өргөлөө. Ийнхүү өнгөрсөн зургадугаар сараас хойш найман сар шоронд суусан түүний УИХ-ын гишүүний бүрэн эрх хэрэгжиж эхэлснээр Монголын парламент 75-уулаа боллоо.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг өнгөрсөн оны зургадугаар сард буюу УИХ-ын сонгуулийн үеэр баривчилж, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутган шүүхээс зургаан жилийн хорих ялаар шийтгэсэн. Гэвч, энэ сарын эхээр шүүх түүнийг суллах шийдвэрийг гаргасан билээ.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр өмгөөлөгч Д.Батсүх, Г.Оюунцэцэг, Б.Баясгалан нар хүсэлт гаргасныг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гуравдугаар сарын 3-нд хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан. Түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргасан юм.

.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!