2024.03.29, Friday
spot_img
НҮҮР1ГАХАЙ ИЛҮҮ ЭРХТЭЙ: Ц.Нямдорж, Н.Түвшибаяр, Ч.Ичинхорлоо

ГАХАЙ ИЛҮҮ ЭРХТЭЙ: Ц.Нямдорж, Н.Түвшибаяр, Ч.Ичинхорлоо

“Бүх амьтан тэгш эрхтэй. Гахай бүр илүү эрхтэй”. Энэ бол Жорж Орвелийн “Амьтдын ферм”-ийн гол санаа. Зохиолд эзнийхээ эсрэг босож, эрх чөлөөг олсон хэмээн баярлан бахдах фермийн амьтдын амьдралын тухай өгүүлэх боловч бодит байдал дээрнэг талаас тэр нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэн, амьтдын тархийг угааж буй гахайнууд, нөгөө талаас үргэлж удирдагчдадаа итгэж, яаж ч худал ярьж,тархийг нь угаасан хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрч, дарлагдан байгаа амьтдын тухай өгүүлнэ.

 Монголд  өрнөж буй бүлэглэлүүдийн эрх мэдлийн төлөөх тэмцэл, хүссэндээ хүрэхийн тулд хэнийг ч яаж ч золиосолж, бас худал ярьж чадах ичгүүр сонжуургүй улстөрчид үг үйлдэл, ёс суртахуунгүй байдлыг харахад гарай бүр илүү эрхтэй болох нь нотлогдсоор. Ингээд илүү эрхтэй “гахай”-нуудыг тоймлон хүргэе.  Цаашдаа бид “Гахай илүү эрхтэй” булан хөтлөж хэн гэдэг хаанахын гахай ямар давуу эрх эдлэж буйг уншигчдадаа хүргэх юм.

Ц.Нямдорж

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хамгийн сүүлд ямар давуу эрх эдэлснийг нь сонирхуулъя. Хүүдээ авч өгсөн “Эрдэнэт”-ийн шахааных нь тухай, Хууль зүй сайд байхдаа төсвийн мөнгөөр тансаг зэрэглэлийн авто машин авсан гэх асуудлуудыг нь энэ удаад орхиё.

Үнэтэй машинаараа хурдтай давхихдаа, шалбааг иргэд рүүгээ цацсан гэх түүний бичлэгийн нэгэн иргэн дэлгэв. Бичлэгт ЗГХЭГ-ын дарга бүсээ зүүгээгүй харагдана. Дугаарын хязгаарлалттай өдөр тэрбээр машинаа унажээ. Түүнийг замын цагдаа нар зогсоосонгүй юу, зогсоосон ч давуу эрх эдэлсэн үү, бүү мэд.

Ц.Нямдоржийн “УБҮ 0052” дугаарын Lexus маркийн том оврын жип дээр торгуулийн  олон зөрчил илэрчээ.  Мөн оношилгоонд ороогүй машин унаж яваад “баригдсан”.  Техникийн хяналтад ороогүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай.

Н.Түвшинбаяр

МОҮХ-ны ерөнхийлөгч. Тэрбээр бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэх хэргээр 461 дүгээр ангид саатуулагдсан. Улсын начин Э.Энхбатыг тархиндаа хүнд гэмтэл автал нь зодсон түүнийг цагдаа нар тухайн үед суллаад явуулсан байдаг. Иргэдийн шүүмжлэл эсэргүүцэлтэй тулгарсан тул 20 хоног баривчлах шийдвэрийг шүүхээс гаргасан. Гэвч төд удалгүй ковидоор халдварласан тул 461 дүгээр хорихын эмнэлэгт ганцаарчилан хорьсон. Түүнтэй хамт нэг өрөөнд хоригдож байсан хүмүүсээс халдвар илрээгүй гэх мэдээлэл ч олон нийтийн сүлжээнд явж байна. ШШГЕГ-ын харъяа хорих ангиудаас 100 гаруй хоригдлоос халдвар илэрсэн ч Н.Түвшинбаяр шиг зарлаж байгаад ганцаарчилсан өрөөнд “тухлуулсан” нь үгүй.

Ч.Ичинхорлоо

МҮОНТ-д хөтлөгч, нэвтрүүлэгч хийдэг. УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханы эхнэр. Тэрбээр ээж, аавыгаа сахихаар ХӨСҮТ-рүү “улаан бүс”-эд ороод гарсан. Орчныг нь голсон гэх мэдээлэл бий.  Шадар сайдын эхнэр учраас тэрбээр улаан бүс рүү ороод гарсан байдаг. Энгийн нэгэн Ичинхорлоод ийм давуу эрх олдохгүй.

Гамшгаас хамгаалах тухай хуульд 2020 оны тавдугаар сард өөрчлөлт оруулсан бөгөөд цар тахлын үед хорио цээрийн дэглэм зөрчсөн бол, саад учруулсан бол хувь хүнийг 500 мянган төгрөгөөр торгох эсвэл, 7-30 хоног саатуулахыг хуульд заасан. Гэвч, Шадар сайдын эхнэрт энэ хууль үйлчлээгүй. Учир нь, “гахай бүр илүү эрхтэй” болохоор.

Б.НИРУН

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!