2024.04.19, Friday
spot_img
НҮҮРЭдийн ЗасагВалютын нөөц 30 хувиар буурах эрсдэлтэй

Валютын нөөц 30 хувиар буурах эрсдэлтэй

Олон улсын үнэлгээний их гурвалын нэг Мүүдис агентлаг манай улсын засгийн газрын үнэт цаасыг тогтвортой төлвөөс сөрөг төлөв болгон өөрчиллөө. Ингэхдээ В3 зэрэглэлийг хэвээр үлдээсэн ч богино хугацаатай үнэт цаасны төлвийг баталгаагүй гэж үзжээ.

Сөрөг болгон өөрчилөхөд экспортын орлого огцом унасан, гадаад санхүүжилтийн төлөв байдал тодорхойгүй байгаа нь угийн бага хэмжээтэй валютын нөөцөд нь нөлөөлж эхэлсэн гэжээ. Түүнчлэн, засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийг дэмжих зээллэг, санхүүжилт нь эргээд хөрвөх чадварын эрсдлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэжээ.

Тэдний тооцсоноор хязгаарлагдмал экспорт, Хятадын эрэлт буурахтай зэрэгцэн энэ онд манай улсын гол түүхий эд – нүүрс, зэсийн үнэ огцом унаж, хурдан сэргэх магадлал бага байна. Энэ нь урсгал дансны алдагдлыг ДНБ-ийн 15-20 хувь хүртэл тэлэхэд хүргэнэ гэжээ.

2020 оны 2-р сарын байдлаар валютын нөөц 4.4 тэрбумд хүрсэн ч эдийн засгийг дэмжих төсвийн дэмжлэгийн санхүүжилтийг зээлээр босгоно гэж тооцвол энэ оны эцэст гадаад валютын нөөц 3.0 тэрбум долларт хүрнэ гэж тооцжээ.

Энэ нь Монгол Улсын валютын нөөц энэ онд 30 хувиар танагдах эрсдэлтэйг харуулж байна.

Мүүдис агентлагийн дэлгэрэнгүй тайлантай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

Эх сурвалжMoody's
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!