2024.04.20, Saturday
spot_img
НҮҮРПопулист МэдээА.Отгонбаатар: Байдал амаргүй болжээ

А.Отгонбаатар: Байдал амаргүй болжээ

“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар covid-19-ийн халдвар авч эдгэсэн. Гэхдээ бүрэн сайн эдгээгүй байгаа аж. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эмнэлгүүд үнэхээр их ачаалалтай байна. Байдал амаргүй болжээ. Үнэндээ энэ халдвар бол зүгээр нэг ханиад биш юм байна гэдгийг өөрийн биеэр ухаарч мэдлээ. Намайг эмнэлэгт байхад хоёр ч хүн бурхан болчихсон.  Нийгэмд олон нийтийн сүлжээгээр маш буруу мэдээлэл сэвээд байна. “Битгий тоо. Зүгээр л ханиад “ гэх мэт. Эцэст нь үхэх гээд эмнэлгийн орон дээр очиход тухайн хүний өмнөөс нөгөө буруу мэдээлэл түгээсэн хүн өвдөхгүй л байхгүй юу. Тийм учраас энэ асуудал дээр хувь хүн бүр өөрийн бодолтой байж, халдвараас хамгаалах хэрэгтэй” болохыг зөвлөсөн байна.

Covid-19-ийг хөнгөн ханиадтай зүйрлэж, вакцинжуулалтыг эсэргүүцээд байгаа хүмүүс түүний зөвлөгөөг уншихад гэмгүй болов уу.  Ямар ч байсан жирийн ханиад биш болохыг тэрбээр яс махаараа мэдэрсэн болохоо хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!