2024.03.29, Friday
spot_img
НҮҮРПопулист МэдээАН-ын бүлэг гурав хуваагджээ

АН-ын бүлэг гурав хуваагджээ

УИХ-ын сонгуулиар АН ялагдаж, 11 суудалтай үлдсэн. Бүлгийн ахлагч нь Д.Ганбат. Гэвч, АН хоёр хуваагдсан бол бүлэг нь гурав хуваагджээ.

Тодруулбал, Ц.Тувааны талыг Н.Ганибал, А.Адъяасүрэн, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Б.Бейсен нар С.Эрдэнийн талыг С.Одонтуяа, Д.Ганбат нар дэмжиж байгаа бол Д.Пүрэвдорж, Д.Бат-Эрдэнэ нар АН-ын эвлэрэлээс нааш О.Цогтгэрэл, М.Тулгат нарын хэнийг ч дэмжихгүй байх “тусдаа” фракц үүсгэжээ. Харин Д.Ганбат сүүлийн үед С.Эрдэнэтэй саймширах болсон нь Ерөнхийлөгчтэй таагүй харилцаатай болсных гэсэн яриа улс төрийн хүрээнээс сонсогдож байна.

Ерөнхийлөгч А.Адъяасүрэнг ил тод дэмжих болсон учраас Д.Ганбат түүнээс зайгаа барих болсон гэх. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн карьер нь дуусч байгаа болохоор түүнээс нүүр буруулах хүмүүс ч байгаа аж.

Өчигдөр С.Эрдэнийн АН-ынхан шинэ даргаараа М.Тулгатыг батламжилсан. Тус хуралд С.Одонтуяа, Д.Ганбат нар оролцсон байна.

Тэгвэл Дүнжингарав зах дээр болсон О.Цогтгэрэлийг батламжлах хуралд Ц.Туваан, Н.Ганибал, Ж.Батсуурь нар оролцсон байдаг. Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга намаа хоёр талцуулсан шигээ бүлгээ мөн хуваасан сурагтай.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!