2024.03.29, Friday
spot_img
НҮҮРДэлхийАНУ-д сурдаг 3000 хятад оюутны визийг цуцалж магадгүй

АНУ-д сурдаг 3000 хятад оюутны визийг цуцалж магадгүй

АНУ-ын зүгээс тус улсын нутаг дэвсгэрт суралцдаг 3000 орчим хятад оюутан өөрийн улсын армитай холбоотой гэсэн мэдээлэлд үндэслэн тэдгээр оюутны визийг цуцлаж, нутаг буцаах талаар The New York Times сонин мэдээлжээ.

Учир нь АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос их дээд сургуулиудыг олон жилийн турш оюутнуудаар дамжуулан шинжлэх ухааны салбарт тагнуул хийж байна хэмээн сэрэмжлүүлж ирсэн байна.

АНУ-д нийт 360,000 хятад оюутан сурдаг. Гэвч тус шийдвэрийг хятад оюутнуудын сургалтын төлбөрөөс ихээхэн ашиг олдог байгууллагууд эсэргүүцэж магадгүй байна.

БНХАУ сүүлийн үед Хонк Конгийн тусгаар тогтнолыг цуцалж, статусыг нь өөрчлөх шинэ хууль баталсан мөн коронавирусийн талаарх мэдээллийн ил тод байдал дутмаг байгаа зэрэг шалтгаанаас болж Америк, Хятад хоёр улсын харилцаа хурцадмал байгаа билээ.

Тиймээс Трамп БНХАУ-тай буюу тус улсын Ардын чөлөөлөх армитай холбоо харилцаатай сургуулиудад сурдаг төгсөх курсын хятад оюутнуудын визийг цуцлах хүсэлтэй байгаа аж. The Times сонинд бичсэнээр уг шийдвэрээр бол АНУ-д сурдаг 360,000 хятад оюутны 3000 нь визээ цуцлуулах эрсдэлтэй байгаа юм байна.

Ингэснээр АНУ-д байгаа хятад оюутнуудын виз цуцлагдаж, нутаг буцах бол давхар АНУ-аас гадна байгаа хятад оюутнууд АНУ-д очих эрхгүй болох юм.

Мөн ийм алхам хийснээр Америкийн оюутан, судлаачдын эсрэг Хятад улс хариу арга хэмжээ авч магадгүй байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!