2024.04.25, Thursday
spot_img
НҮҮРМонголТүлшээр таслахгүй, дугаарлах хэрэггүй

Түлшээр таслахгүй, дугаарлах хэрэггүй

Хүйтний улирал ирж буйтай холбоотойгоор ирэх сарын 1-нээс сайжруулсан түлшийг худалдаанд гаргана.

Өнөөдрийн байдлаар “ Тавантолгой түлш” компанийн хоёр том үйлдвэр 24 цагаар хоногт 6000 шахам тонн шахмал түлш үйлдвэрлэж байгаа аж. Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянган өрх айлын шахмал түлшний хэрэглээ жилийн 450-550 мянган тонн байдаг гэсэн тооцоо бий.  Энэ жилийн хувьд 40 цэгээр  шахмал түлш түгээж байгаа бөгөөд цаашдаа 600 цэгээр түгээлтээ хийхээр болжээ.

Мөн дотооддоо түлшээ үйлдвэрлэж байгаа учраас хомсдол үүсэхгүй. Зүүн бүсийн шинэ үйлдвэр ашиглалтад орсон тул үйлдвэрлэлийн хүчин чадал өмнөхөөсөө гурав дахин нэмэгджээ. Тиймээс энэ өвөл хэрэглэгчид түлшээр тасрахгүй, дугаарлах хэрэггүй гэдгийг тус компанийнхан хэлж байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!