Ардчилсан намын бүлгийг задалж, МАН-д үйлчилснийхээ хүчинд Лу.Болд, Ж.Батзандан хоёулаа гадагшаа дипломат албаны “томилолт” өвөртөлсөн. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан сонгуульд өвдөг шороодсон ч, МАНАН-гийн эсрэг жагсаалд оройлон оролцсоныхоо шагналыг авч, Австрали улсыг зорьсон. Түүнийг ногоон гэрлээр Элчин зөвлөх болсонд олон хүн шүүмжлэлтэй хандаж байсан юм.
Гэвч түүнийг Элчин зөвлөхөөр “шагнасан” нь Ж.Батзанданд чамлалтай санагдсан бололтой, Австрали явснаа цөллөгтэй жишжээ. Тэрбээр энэ талаар нүүр номдоо цөллөгийн газрын тэмдэглэл бичжээ. Яг үнэндээ Ж.Батзандан шиг мэргэжлийн бус хүнд дипломат алба ахдана. Тэгээд ч Ж.Батзандан мэргэжлийн дипломатчин биш байдаг нэг энтертайментчин билээ. Гэтэл түүний цөллөг хэмээн дуудаж буй энэхүү албанд очихийг мөрөөдөж, хүсч, зүтгэж яваа мэргэжлийн дипломатчин олон. Насаараа ийм албыг мөрөөдсөөр тэтгэвэртээ гарах нь ч бий. Харин Ж.Батзандангийн хувьд бол ердөө цөллөг төдий алба болсон нь харамсалтай.