2024.03.19, Tuesday
spot_img
НҮҮР2АН: Нэгдэж сонгуульд орохыг уриалж байна

АН: Нэгдэж сонгуульд орохыг уриалж байна

Ардчилсан намын 4/11 ээлжит мэдээллийн цагаар УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт /Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт/ явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд Ардчилсан нам хэрхэн оролцох асуудлаар мэдээлэл хийлээ. 


АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Ардчилсан нам улсын аудитын байгууллага руу дүгнэлт гаргуулахаар материал хүргүүлээд хоёр тайлан хүлээж авсан. Нэг нь сонгуулийн мөрийн хөтөлбөрт, нөгөөх нь санхүүгийн тайланд хийсэн дүгнэлт юм. Үүнд дээр бусад баримт бичгийг бүрдүүлээд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхэд шаардлага хангасан байна хэмээн үзэж хүлээж авсан. Удахгүй хуульд заасан хугацаанд шийдвэрээ гаргах байх.

Төрийн аудитын байгууллага нэг хариуцлагагүй үйлдэл хийсэн. Манайд ирүүлсэн мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг нэг хувийг нь өөр тийш нь явуулсан. Энэ асуудалд Улсын ерөнхий аудитор тайлбар хийх нь зөв. Нэг албан бичиг, дугаартай нэг дүгнэлтийг хоёр өөр тийш нь явуулсан хариуцлагагүй үйлдэлдээ аудитын байгууллага тайлбар хийх ёстой.

Хэрвээ аудитын байгууллага тайлбар хийхгүй бол УИХ энэ асуудлыг авч үзэх хэрэгтэй” гэлээ.

АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль зохион байгуулах ажлын хэсэг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж ажилдаа орсон. АН-ын хуваагдсан хэсгүүд, УИХ-д суудалгүй улс төрийн намууд нэгдэж энэ сонгуульд орвол үр дүнтэй болно.

Тиймээс уулзалтууд зохион байгуулна. Нам дотор байгаа бүлэг, хэсгүүдийг сонгуульд нэгдэж орохыг уриалж байна. Яаралтай энэ ажил руу орох хэрэгтэй. 

Эхний ээлжид нэр дэвшигчийн нэр ярихаас илүүтэй сонгуульд яаж оролцох вэ гэдгээ ярих хугацаа эхэлж байна” гэв.

  • Түлхүүр үг
  • АН
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!