2024.04.20, Saturday
spot_img
НҮҮР30,07 га газраа цахимаар хэрхэн өмчлөх вэ

0,07 га газраа цахимаар хэрхэн өмчлөх вэ

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газрын харилцааны үйлчилгээг бүрэн цахимжуулахаар болсон байна. Тодруулбал, иргэд газар эзэмших, өмчлөх, ашиглах эрхтэй холбоотой мэдээллийг www.egazar.gov.mn цахим сайтаар дамжуулж авах боломжтой. Жишээлбэл, та өрхийн хэрэглээний 0,07 га газраа энэхүү цахим хаягт хандан баталгаажуулна.

Иргэд дээрх цахим хаягт веб сайт болон утасны аппликейшнээр хандах бүрэн боломжтой юм. Юуны өмнө та www.egazar.gov.mn цахим хаяг руу орно. Үүний дараа НЭВТРЭХ гэсэн товчлуурыг дарж өөрийн бүртгэлээ үүсгэнэ. Өөрийн бүртгэлийн дагуу нэвтэрсний дараахан ГАЗРЫН ЗУРАГ цэс рүү орох бөгөөд та үүний тусламжтай Монгол Улсын хэмжээнд хаана, аль байршилд газар өмчлөх боломжтойг мэдэж авах юм.

Та “Аймаг\Хот, Сум\Дүүрэг” хэмээх хэсэгт өөрийн сонирхсон байршлыг оруулах ба газрын зурагт таны сонгосон байршил болон дэлгэрэнгүй мэдээлэл харагдах болно. Таны өмчлөх боломжтой газар “Нөөц газар болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх газар” хэмээх томьёололд байх болно. Та тухайн газруудын аль нэгийг сонгон, хүсэлтээ илгээж өмчлөх эрхтэй болох юм.

Одоогоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт өрхийн хэрэглээнд олгох 0,07 га газар хязгаарлагдмал байгаа бол бусад алслагдсан дүүрэг, аймаг, сумдад хэвийн олгогдож байгаа ажээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!