ЭМЯ-ын сайд С.Энхболд цар тахлын гамшгийн байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нөхцөл байдал хэцүү байна. Манай улс төдийгүй, дэлхий даяар цар тахлын хүнд байдалд байна. Өнөөдөр ДЭМБ-аас Европын холбооны улсуудад халдварын тархалт 10 хувиар нэмэгдсэнийг анхаарууллаа. Энэ нь Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотойгоор тархалт улам нэмэгдсэн гэж үзсэн байна. Жишээ нь, хөл бөмбөгийн багаа дэмжихээр Шотландаас Англид ирсэн 2000 хүний 75 хувиас нь вирус илэрч, тэр дундаа дельта вариантаар халдварласан байх жишээтэй. Орост тархаж байгаа халдварын 90 хувь нь дельта вариантаар халдварласан байна. Дельта вариант нь маш хурдтай тархаж байгаа учраас дэлхийн улс орнууд гурав дахь тунг хийх асуудлыг яаравчилж байна. Хилээ хааж, хөл хорио тогтоож байна. Өнөөдрөөс Турк, Орос улс вакцины гурав дахь тунг ард иргэддээ хийж эхэлж байна. Тиймээс бид нөхцөл байдал уялдуулж шийдвэр гаргах зайлшгүй шаардлагатай.
Хүй долоон худагт бэлтгэл ажил эхлэхээс өмнө тусгай баг гарч шинжилгээ авч байсан. ЭМЯ-наас түргэвчилсэн 2500 тест гаргаж, тодорхой баг ажиллуулж байна. Тухайн ажиллаж байгаа хүмүүсийг хувийн хамгаалах хувцас хэрэгслээр хангаж илэрсэн. Эрсдэл өндөр байгаа учраас наамдаа хойшуулах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Цахим наадам зохион байгуулахад 10 мянган хүн нэг дор цугларч, тэндээс 2000-3000 халдвар авах эрсдэл байгаа учраас цуцлах саналыг ЭМЯ-наас санал оруулсан байгаа. Дельта вариант Монголд тархах нь цаг хугацааны асуудал. Бид Японы руу явуулсан 50 сорьцноос таваас нь дельта вариант илэрсэн. Ингэхдээ 4 болон зургаан сарын сорьцны 90 хувьд альфа хувилбар батлагдсан. Тавдугаар сарын эхэн үед зөөвөрлөгдөн ирсэн иргэний таван сорьцод дельта вариант илэрсэн. Эдгээр хүмүүс өнөөдөр эдгэрээд гарсан байгаа. Тэгэхээр шууд дельта өргөн тархсан гэж ойлгож болохгүй. Япон руу явуулсан шинжилгээний 90 хувьд альфа вариант илэрсэн. ЭМЯ-н дээр Эрүүл мэндийн Үйлдвэрчний эвлэлтэй уулзсан. Тэдний шаардсан цалинг хоёр дахин нэмэх шаардлагыг судалж байна. Одоо дахин уулзаж, шийдвэрт хүрнэ. Миний зүгээс эмч, эмнэлгийн ажилчдынхаа цалинг нэмэх талаарх байр суурийг Засгийн газар, УИХ-д чадах чинээрээ хүргэж, тэдний төлөө чадах хүртлээ явна.
А.Анар