Спутник V вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн иргэд хоёр дахь тунгийн нийлүүлэлтийг хүлээж байгаа. Тэгвэл уг вакцин маргааш ирэхээр болжээ.
Энэ талаар Гадаад харилцааны яамнаас “Спутник V вакцины 10 мянган ширхэг хоёр дахь тунг маргааш буюу зургаадугаар сарын 30-ны өдөр, үлдэх 10 мянган тунг долдугаар сарын эхний хагаст ирүүлэхээ Орос талаас илэрхийлсэн” гэсэн мэдээллийг өнөөдөр өглөө.
“Спутник V вакцин хийлгэсэн эхний 10 мянган иргэн бүрэн тундаа хамрагдсан. 50 мянган иргэний II тунгийн вакцин хүлээгдэж буй”-г ХӨСҮТ-өөс мэдэгдэж байв.
ОХУ-аас Спутник V вакцины хоёр тунгийн хоорондох зай 21-90 хоног гэдгийг зарласан билээ.