2024.04.26, Friday
spot_img
НҮҮР2Ерөнхийлөгч томилгоонд хориг тавих эрхгүй болно

Ерөнхийлөгч томилгоонд хориг тавих эрхгүй болно

Хууль зүй дотоод хэргийн яамнаас Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэн найруулж дуусчээ. Хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн байна. Энэ долоо хоногт УИХ-д өргөн барих бололтой. Ингээд энэ хаврын чуулганаар багтаан хуулийг батлахаар төлөвлөж байгаа бөгөөд долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан болон бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсноос хойших цөөнгүй зүйлийг хязгаарласан байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн хориг тавих, зарлиг гаргах асуудалд ч өөрчлөлт оруулж байгаа аж. Тодруулбал, Ерөнхийлөгч улс төрийн албан тушаалтны томилгоонд хориг тавих эрхгүй болох аж.

Хуулийн төсөлд:

-Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсхүл улс төрийн нам байгуулах, эсхүл улс төрийн намын гишүүнээр элсэхийг хориглоно.

-Ерөнхийлөгч байсан иргэн гадаад улсад эмчлүүлэхээс бусад тохиолдолд гадаад улсад байнга амьдрах, оршин суухыг хориглоно.

-Ерөнхийлөгч байсан иргэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд удирдах болон гүйцэтгэх албан тушаал, зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.

-Ерөнхийлөгч байсан иргэн Монгол Улсын харьяатаас гарч, гадаад улсын харьяат болохыг хориглоно.

-Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссанаас эхлэн Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх цалинг насан туршдаа авна.

-Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн суудлын авто машин болон холбоогоор үйлчлүүлж, гуравдугаар зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй зэрэг заалтууд орж байгаа юм байна.

Хуулийн төсөлтэй бүрэн эрхээр нь энд дарж танилцана уу.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!