2024.04.19, Friday
spot_img
НҮҮРПопулист МэдээСОНГУУЛЬ: Хаяг дээр чинь сүнс байх вий, шалгаарай!

СОНГУУЛЬ: Хаяг дээр чинь сүнс байх вий, шалгаарай!

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт Зургаадугаар сарын 9-ний Лхагва гаригт орон даяар явагдана.  Тиймээс үүнээс урьтаад хаяг дээр чинь хэн нэгний сүнс амьдарч байх вий шалгаарай. Хар машин мэдээж хакердахгүй. Гэхдээ хар машинд хэн нэгний өмнөөс хэн нэгэн сонгууль өгчихөж болно. МАН-ын бараг гаршсан арга заль ч гэж харагддаг, хардагддаг.  Ингээд сонгогчдын нэрсийн жагсаалтаас өөрийгөө хэрхэн хайх талаар мэдээлэл хүргэе.

Улсын бүртгэлийн Ерөнхий газраас  “Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн асуудлаар өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана.

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн энэ хуулийн 23.1-д заасны дагуу гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар болон иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлтийн талаар лавлагаа гаргах ба сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад оруулна.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу дараах сонгогч нь зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ эмнэлэгийн магадлагаа, холбогдох байгууллагын тодорхойлолтын хамт тухайн байгууллагын захиргаа эсхүл өөрийн харьяа хэсгийн хороонд санал авах өдрөөс 7-оос доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ.

  • Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч;
  • Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч;
  • Зөрчлийн улмаас баривчлагдсан сонгогч;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч;
  • Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн анги, салбарт алба хааж байгаа энэ хуулийн 19.6.4, 19.6.5, 19.6.6-д заасны дагуу мэдээллийг нь хүргүүлсэн сонгогч.
  • Хэсгийн хороо болон түүний дэргэд ажиллаж байгаа итгэмжлэгдсэн ажилтан зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчийн хүсэлт, магадлагаа, тодорхойлолтыг хүлээн авч нягтлан шалгана. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн хэсгийн хорооны даргын баталсан хуваарь, чиглэлийн дагуу санал авах өдрийн өмнөх өдөр 09.00-20.00 цагийн хооронд оршин байгаа газар нь очиж авна” гэсэн тайлбар өглөө.

Д.ШООВДОР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!