2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР1Ардчилал ялах уу, авторитори дэглэм тогтох уу!

Ардчилал ялах уу, авторитори дэглэм тогтох уу!

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа талдаа орлоо. Энэ удаад монголчууд ардчиллаа хамгаалах эсвэл авторитори дэглэм тогтох эсэхийг шийдэх хариуцлагатай сонгуультай нүүр тулж байна.

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх  Монголд шударга ёсыг сахиулахаа амлаад байгаа. Байгалийн баялгийг тэгш хүртээнэ л гэсэн.  Гэхдээ Ж.Эрдэнэбатыг огцруулж, өөрийг нь Ерөнхий сайдын суудалд суулгасны төлөө ЖДҮ-г тэгш, хүртээмжтэйгээр “цөлмөсөн” явдал түүнд бий.  Ердөө хоёр жилийн өмнөх дуулиан.

МАН-ын тараасан мөнгөнд өнөөдөр манай инфлүүзерүүд явчихсан болохоор мартаа байлгүй, тухайн үед юу бичиж, юу гэж шүүмжилж байснаа.

У.Хүрэлсүхийн амалж ирсэн шударга ёс алагчлалтай үйлчилдэг. ЖДҮ-гийн дуулианд нэр холбогдсон ойр дотныхондоо одоо ч хариуцлага тооцоогүй яваа хүн.  Ажлын байрны бэлгийн дарамт  охид бүсгүйчууд учруулсан гэж улаан махны хэрэгт нэр холбогдсон Ц.Анандбазарыг намаасаа ч хөөчихөөгүй, түр түдгэлзүүлсэн шүү дээ.  Тэгэхээр түүний ярьдаг шударга ёс ард түмэнд нэг өөрөөр, анд найз нарт нь нэг өөрөөр үйлчилдэг гэсэн үг.

Тэрбээр Н.Энхбаяраар дамжуулан Ерөнхийлөгчийн засаглалд шилжихэд бэлтгэж эхэлсэн нь шинэ Үндсэн хуулийн тухай яриа юм.  Шинэ Үндсэн хуулийг батлаж, Ерөнхийлөгчийн засаглалд Монгол шилжвэл үндэсний аюулгүй байдалд асуудал үүснэ. У.Хүрэлсүхийн дарангуйлал тогтож, Ардын намынхан албан ёсоор “гахай бүр илүү эрхтэй” болж хувирна.

Гэхдээ МАН дотроо зөвхөн зүүний хүчнийхэн буюу У.Хүрэлсүхийн талынхан илүү эрхтэй болно гэсэн үг.

Цаашлаад МАН-ынхан У.Хүрэлсүхээс өөр үзэл бодолтой байсныхаа төлөө Н.Номтойбаяр шиг намаасаа хөөгдөж, гишүүнээ өгч, шоронд явахгүй гэх газаргүй.

Тэгэхээр У.Хүрэлсүхийг дэмжээд байгаа МАН-ынхан ч өөрсдөө ардчиллыг хамгаалах эсвэл авторитори дэглэмийг хүлээн зөвшөөрөх эсэхийг сонгох ёстой болж байна. С.Эрдэнийн хэлээд байгаа дарангуйлалгүй Монгол бол зөвхөн АН-ын хүсэл ч биш МАН-ын хүсэл байх ёстой юм.  Үгүй бол У.Хүрэлсүх ялж, МАН ердөө түүний “алтан загас” болж хувирна. Бэйсболын цохиураар ажилчдаа дарамталдаг МИАТ-ын хурган даргын үйлдэл бол С.Эрдэнийн эсэргүүцээд байгаа дарангуйллын жижигрүүлсэн хувилбар. Ийм явдал өлхөөн гардаг болно.

Цаашлаад Шадар сайд С.Амарсайханы эхнэр хүүхдийг ч шүүмжилж чадахгүйд хүрч магадгүй. Цаазын ялыг МАН сэргэчихвэл  дарга нарын эрх ашигтай тэрсэлдвэл толгойгүй болох аюул нүүрлэсэн.  Тиймээс С.Эрдэнэ гэх хувь хүнийг нь биш юм аа гэхнээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө хамгаалж үлдэх хариуцлагатай сонголтын өмнө монголчууд иржээ.

 С.Эрдэнэ царай муутай, бүдүүн, булчингүй, цэргийн хурандаа биш байж болно. Хэрүүлч, хэдэр ёдор зантай ч байх.

Гэхдээ тэр хэзээ ч дарангуйлагч болж чадахгүй.  Монголчууд хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж хэлдэг, ярьдаг. У.Хүрэлсүхийг хаан болгоод өөрсдөө боол болох уу, С.Эрдэнэд итгэл үзүүлээд эрх чөлөөтэйгөө үлдэх үү. Ийм салаа замын ирмэг дээр бид зогсож байна.

Хэрэвзээ У.Хүрэлсүхийн хаан болгоод харц мэт амьдарна гэвэл түүний бүлэглэлд таашаалтайгаар хүчиндүүлэхдээ бэлтгээд биеэ сул тавь. Үгүй бол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэйгээ үлдэх таны сонголт ДАРАНГУЙЛАЛГҮЙ МОНГОЛ юм.

Б.НИРУН

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!