2024.04.20, Saturday
spot_img
НҮҮРУлс ТөрЦ.Элбэгдорж: Баттулгад Монгол чухал биш, мөнгө чухал байсан

Ц.Элбэгдорж: Баттулгад Монгол чухал биш, мөнгө чухал байсан

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн “G-ЦАГ” нийтлэлийн онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.

  • Монголын ардчиллаас, ардчилсан боломжоос хамгийн их хувьдаа хожоо гаргасан хүн бол Баттулга.
  • Хожоо гаргаж яваа хүн бол бас л Баттулга.
  • Зүгээр яваад өгдөг эрх мэдэл, зүгээр солигддог төр нийгмийн тогтолцоо гэж үгүй.
  • Монгол улс ардчилал, эрх чөлөөтэй болсныг хувийн өмч, зах зээлийн замыг сонгосныг ашиглаж хамгийн их завшсан цөөн хүмүүс л ардчилал руу хамгийн их довтлох юм
  • Ардчиллыг Монголд өөрөө ирсэн юм шиг ярих юм. Өөрөө хүрээд ирдэг юм бол Хятадад, Орост, Казахстанд өөрөө хүрээд ирэхгүй яасан их удна вэ? Хойд Солонгос, Кубад өөрөө хүрээд ирэхгүй яав
  • Ардчилал ирдэггүй, ардчиллыг сонгодог юм. Амиа золиослон тэмцэж сонгодог юм.
  • Харин ардчиллыг зовж ядарч бүтээдэг, хичээж зүтгэж хамгаалдаг юм.
  • Арчаагүй байх эрхийг чинь хүртэл ардчилал хамгаалдаг юм шүү.
  • Монгол улс ардчиллыг гоё учраас эсвэл моодорхож, маяг хөөж сонгоогүй юм. Аргагүйн эрхэнд, тэсэж үлдэхийн тулд сонгосон юм.
  • Би хулгай худалтай насаараа тэмцэж ирсэн. Энэ бол миний араншин.
  • Баттулга Монголын шүүх, хууль, төрийг толгойд нь гарсан өдрөөсөө өшигчиж байгаа юм.
  • Хууль шүүхийн бүрдэж ядаж байсан бие даасан байдлыг устгах бол Монголын ардчиллын амийг таслахтай агаар нэг, эмгэнэлтэй үйл явдал.
  • Монголын ард түмэн Эх орон, Эрх чөлөө хоёртоо зүйрлэшгүй их хайртайг би мэднэ.
  • Баттулга бол ТяньАньМэнь-ий талбай дээрхи Хятадын “Ардын баатрууд”-ын хөшөөнд цэцэг тавьж мөргөсөн Монгол улсын анхны Төрийн тэргүүн юм.
  • Би Монголын боломж алдагдахад дургүй. Тэр боломжийг хулгайлж бусдад өгсөн хүнд би үнэнийг нь хэлсэн.
  • Монголын боломжийг тэр хүн яаж шатааж байгааг, Монгол улс яаж хохирч байгааг түүнд би ярьж өгсөн.
  • Улстөрч хүний зам бол адармаатай. Унана, босно. Дахиад босно, дахиад шороодно.
  • Түүнийг үзэн ядах нь их, хайрлах нь өдрийн од. Өндөрт явахад сүүдрийг нь дагана. Газарт унахад нүдийг нь тоншино.
  • Чөтгөр хорлох хүнийхээ тархийг эхлээд эзэмддэг. Бурхан бол шоглох хүнийхээ хэлийг түрүүлж эвддэг.
  • Тавантолгойн ордоо, одоо АТГ-аас өөр газар хэрэггүй болсон тэр аугаа том төслөө, тэр 178 хуудас цаасаа бид бүрэн ашигласан бол жил бүр эдийн засгаа 3 тэрбум 600 сая доллараар нэмж тэлсэн шигээ суух байв
  • Баттулга зөвхөн Оджаргалыг хорлосон биш, хожим нь харин Монгол улсыг санаатай хохироосон болох нь тодорхой болсон
  • Баттулгад Монгол чухал биш, мөнгө чухал байсан юм билээ.
  • Баттулгад би улс төр, Монгол төрөөс хол яв гэж шууд хэлдэг. Түүний улс төр хийх арга барил Монголд үргэлж гай уршиг дагуулдаг.
  • Монголын төрөөс тэр хол байх нь Монгол улсад өлзийтэй, өөрт нь ч хал бал багатай юм.
  • Тавантолгойг “надад өгөөгүй” гэж Баттулга өс өвөрлөдөг.
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!