2024.03.19, Tuesday
spot_img
НҮҮРiPEN PlusСАЙН НОЁН ХАН АЙМГИЙН ЦЭЦЭН ЧИН ВАН НАЯНТ

САЙН НОЁН ХАН АЙМГИЙН ЦЭЦЭН ЧИН ВАН НАЯНТ

НАЯНТ ван урвагч байгаагүй, харин Манж Хятадын талд ажиллах урвагчийн дүрд хувирч ажиллаж байсан Богд хааны тагнуул байсан. Төрийн (эфү) Цэрэнгийн удам болох Наянт ван Бадаргуулт төрийн 10-р онд Эфү цол залгамжлан, Манжийн хааны ордонд алба хаах болсон юм. Тухайн үед Өвөр Монголын Шулуун шарын хошууны хиаг захирах дотоод сайдын өндөр албыг давхар хашиж байв.
Ийнхүү Манжийн хааны ордонд өндөр алба хаших болсноор, Цясы хатны шадар зөвлөх болж итгэлийг нь олж чадсан байв. Үүнд түшиглэж Манж чингийн төрийн дотоод байдал, гадаад бодлогыг бүгдийн мэддэг, Монголын язгууртан болсон юм.
Мөн тэрбээр Монголын ван гүн ноёд болон Богдыг тагнуулын мэдээгээр хангах, стратегийн тагнуулын ажлыг гүйцэтгэж байсныг, Манжийн хааны ордноос хэн нь ч мэдээгүй байсан нь ямархан чадварлаг тагнуулч байсан болохыг илтгэнэ. Наянт ван дараах мэдээллийг Богд болон Монголын ихэс дээдэст ирүүлж байж.
1840-1842 онд болсон Хар тамхины дайнд Чингийн төр ялагдсан
1900-онд болсон Ихэ туаны бослого гарсан 8-н улсын цэрэг Бээжинг эзэлсэн зэрэг тухайн цаг үеийн талаар чухал хэрэгтэй мэдээллийг Монголын ихэс дээдэст өгч, дохио сэрэмжлүүлгийг өгч байв.
Энэхүү нэн чухал мэдээлэл дээр түшиглэж Богд гэгээн дараах шийдвэрийг гаргахад тун нэмэр болсон ажээ.
1. Манжийн төр мөхөх тодорхой болсон
2. Монголчууд өөрсдийн замаа хөөх тусгаар улс гэр болох ажилд бэлдэх цаг ирснийг
3. Хаант Оросыг тандаж Монголчуудад зэр зэвсэг мөнгө санхүүгээр туслах эсэхийг судлаж ба тандах хэрэгтэй гэж дүгнэсэн байдаг.
1900 онд Богд гэгээнтэн Шинзудба Бадамдорж, Сойвон Цэрэн-Осор нарын төлөөлөгчөө Орос улс руу илгээж шашин номын зээл авах, Хятад худалдаачдад тавьсан зээлийг төлөх гэх мэт шалтаг гаргаж зээл хүссэн байна.
Үүнийг Оросын эзэн хаан нягталж үзээд зээл олгохыг зөвшөөрсөн боловч Монголчууд уг зээлийг авалгүй буцсан нь урьдчилан тандах ажиллагаа байсныг илтгэнэ. Төлөөлөгч нар буцаж ирээд Богдод Оросууд бидэнд нааштай байна гэж айлтгасан байдаг.
1911-онд Богдыг хаан ширээд залах үеээр Богдыг хорлох санаатай галт бөмбөг шидэхэд бэлтгэгдсэн, хорлон сүйтгэгч нар Бээжингээс гарч Хаалганаар дамжиж Хүрээнд очихыг Наянт ван урьдчилан мэдэж, Богдын ойр итгэлт Ловон ламд мэдээлжээ.
Ловон лам болбоос Богд хаант Монгол улсын тактикийн тагнуулын нэгжийг толгойлдог байсан ба Шадивлин хийдэд тусгайлан бэлтгэгдсэн тагнуулыг бадарчин дүрээр бэлдэж, Өвөр Монгол, Хятад Төвөд орноор тагнуул хийлгэхээр явуулж, тэднээс авсан мэдээг боловсруулж Богдод өгдөг, итгэлт хүн нь байв.
Уг түгшүүрт мэдээг авсан Ловон лам бусад ноёдод мэдээлж, тэрхүү этгээдүүдийг ирэх замын турш бадарчин лам нар байнга хараа хяналтандаа авч, тагнаж явсаар Хүрээнд ирмэгц нь баривчлан авсан байдаг.
Энэ дүгнэлт мэдээллээс дүгнэхэд Наянт ван бол урвагч биш харин тусгаар тогтнолын төлөө тэмцэгч мэргэжлийн тагнуулч байсан гэдэг нь харагддаг.
Мөн тэрээр Түүнчлэн эцэг өвгөдийн үеэс шүтэж ирсэн бичиг соёлын чухал өв, Монгол Данжуур судрыг шинэ тутам байгуулагдаад байсан өнөөгийн ШУА-ийн үндэс болсон Судар бичгийн хүрээлэнд 226 боть Энэтхэг, Төвөдийн номын их мэргэдийн буддын их, бага арван ухаанаар зохиосон 3427 ном судраас бүрдэх Монгол Данжуурыг Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга О. Жамъян гүн, Жонон ван Ширмэндамдин нар биечлэн явж Наянт вантай уулзаж, Судар бичгийн хүрээлэнд үүрд хадгалах гэрээ хийж шунхан Данжуурыг авч ирсэн нь МҮНС-ийн ховор, үнэт номын сан хөмрөгт хадгалагдаж байна.
1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн ажилтан Дэндэв Монгол Данжуурын гэрэлт хөшөөг сийлбэрлэн урласан нь өнөөгийн МҮНС-д хадгалагдаж байгаа бөгөөд 2011 онд ЮНЕСКО-гийн соёлын өвийн байгууллагаас Монгол Данжуурыг бичиг соёлын дурсгалын хосгүй үнэт өв болохыг батламжилсан байна.
Мөн тэрээр Богд хаант Монгол улсын анхны бага сургуулийг Сайн ноён хан аймгийн Цэцэн чин вангийн хошуу тамга байрлаж байсан, Хан-Өндөрийн хүрээнд байгуулсан, эрдэм билиг, өндөр соёлтой Монгол төрийн түшээ байжээ.
Идэр залуу наснаасаа харь оронд амьдарч, төрж өссөн Тамирын гол, Цэцэн чин вангийн хошууныхаа үзэсгэлэнт байгаль, нутаг усаа санагалзан, Бээжинд байхдаа зохион дуулсан дуу Цэцэн чин вангийн хошуунд их дуулдаг, насан өндөр болсон миний ээж хошуу ноёныхоо дууг өнөө ч дуулсаар байна.
Урд Тамир нутагтай
Гурван гэгээн ахтай
Хойд Тамир нутагтай
Хоёр гэгээн дүүтэй
Манж хатан байвч
Магаддарийг минь яаж гүйцэх вэ
Амтатны дээдийг эдлэвч
Айраг идээг минь яаж гүйцэх вэ
Олон хуврагууд чуулсан
Онц сайхан сүмүүдтэй
Олон эрдэм төгсссөн
Онолт, Мянганбуу хиатай.
Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

  1. Тэмцэгч, мэрэгжлийн тагнуулч байсан ч гэх шиг Наянтыг гэнэт юу гэж өргөмжлөөд үндэслэлгүй зүйлсийг бичих болов оо, Бээжинд удаан хугацаагаар суурьшина гэдэг нэгийг өгүүлж буй юм, энэ нь Манжийн төрд ууссан, энэ нь сэтгэл зүйн хувьд хан үндэстнээс ялгаагүй болсон гэсэн үг, Наянт Монголын тусгаар тогтнолыг хөнөөхөөр Хятадын цэргийг манайлан Монголын хил дээр ирээд Оросын шахалтаар бужцсаныг юу гэж хэлэх вэ, битгий худлаа өргөмжлөөд байгаач

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!