2024.04.20, Saturday
spot_img
НҮҮР1У.Хүрэлсүх: Хүн биш хууль засаглахын төлөө явна

У.Хүрэлсүх: Хүн биш хууль засаглахын төлөө явна

Сонгуулийн ерөнхий хорооноос Монголд Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг өнөөдөр гардуулж байна.

Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж буй.

Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын дарааллын дагуу МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 10:40 цагт нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.

Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг хариуцан ажиллах хүнд мөн үнэмлэх олгодог болсон бөгөөд түүний сонгуулийн сурталчилгааны менежерээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ажиллахаар болж, мөн үнэмлэхээ авлаа.

Нэр дэвшигч У.Хүрэлсүх “Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Надад итгэл хүлээлгэсэн намын нөхөд болон ард иргэддээ талархаж байна. Мөн нэр дэвшиж байгаа С.Эрдэнэ, Д.Энхбат нарт амжилт хүсье.

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зөвхөн Монголчууд биш дэлхий нийтээрээ анхаарч байгаа. Сонгуулийн дүнг ард иргэд төдийгүй олон улс ажиглаж байгаа. Тиймээс сонгуульд өрсөлдөж байгаа болон сонгуулийн кампанит ажилд ажиллаж байгаа хүмүүстээ ил тод, шударга өрсөлдье гэж уриалж байна. Түүнчлэн цар тахал хэмээх аймшигт өвчин дэлгэрсэн энэ үед сонгуулийн зардлыг аль болох хэмнэж, хямд зардлаар явуулахыг анхаарч ажиллах нь зүйтэй юм.

Хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно.

Манай ард түмэн хэлээд байгаа хонгилын түлхүүр хэн нэгнээр дамжаад байдаггүй, хүн бус хууль засагладаг нийгмийн төлөө анхааран ажиллана” гэлээ.

Өнөөдөр 11:40 цагаас АН-ын дарга С.Эрдэнэ түүний дараа “Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нар үнэмлэхээ гардан авах юм.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!