2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР1Суусан цэцнээс тэмцсэн хэрүүлч дээр!

Суусан цэцнээс тэмцсэн хэрүүлч дээр!

Монголын зургаа дахь Ерөнхийлөгч зургадугаар сарын 9-нд тодорно. Эрүүл мэнд, эдийн засаг талаасаа амаргүй нөхцөл байдалд дунд сонгууль болж байна  Зургаа дахь Ерөнхийлөгчийн төлөө МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-ээс Д.Энхбат нэр дэвшсэн. Тэднийг нэг үгээр дүгнэвэл жиргэдэг, хэрэлддэг, зоддог гурав. Гэхдээ тэдний нэг нь Ерөнхийлөгч болно.

ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатыг зөвхөн жиргээнийхэн танина. Гоё, гоё жиргэдэг, цэцэн мэргэн дүгнэлт хийнэ. Гэхдээ бодит амьдрал бол компьютерийн ард суугаад жиргэхээс өөр.

Түүнийг ХҮН-ынхан ард түмний захиалга гэж пиардаж байгаа. Ард түмний захиалга бол лав биш.  Хөдөөгийнхөн, тэр ч бүү хэл фээсбүүкийнхэн түүнийг танихгүй.  Тэгэхээр Д.Энхбат зөвхөн санал хуваагч болно гэсэн үг. Мэдээж, эрх баригч МАН-ын биш сөрөг хүчин АН-ын саналаас зулгаана.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд тэрбээр жиргээнд л цэцэрхэж сууснаас ядаж камерын өмнө гараад төр засгийн бодлогыг шүүмжилсэн удаа байхгүй.  Тэрбээр  нэр дэвшихийнхээ өмнөхөн клабхауст нэгэн хэлэлцүүлэгт оролцохдоо монголчуудын эв нэгдлийн тухайд хоёр тайлбар хэлжээ. Түүнийхээр монголчууд нэг мөрөөдөл нэг хүсэл, нэг зорилготой байх ёстой гэнэ. Мөн “Товчхон хариулбал, үнэхээр бид нарт бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн нийтлэг мөрөөдөл байхгүй” гэжээ.

Үгүй л дээ, ардчилсан нийгэмд иргэд нь олон мөрөөдөлтэй, олон зорилготой байж л хүний эрх, эрх чөлөөг хангагдана. Ардчилсан нийгэмд бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн нийтлэг мөрөөдөл байх ёсгүй юм.

Харин авторитори дэглэмтэй улсад өөр.  Ард түмэн нь хүссэн хүсээгүй ёстой л бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн нийтлэг мөрөөдөлтэй байхаас аргагүй болдог.

Энэ удаагийн сонгуульд ялалт байгуулахын тулд МАН эрх мэдлээр ч, их мөнгөөр ч зодож байна. МАН-ын нэр дэвшигч нь хувь хүн талаасаа ч зодоонч. УИХ-ын гигшүүн Г.Баярсайханыг Төрийн ордонд камерын өмнө цохиод унагаж байсан. Үүнийгээ бахархалтайгаар ярьдаг. Монголчууд хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг. Камерын өмнө хүн зодох, хүн загнах хоббитой гэхэд бодит үнэхээс хол зөрөхгүй ч байх. Нэг зодоонч эрхийн төрхтэй. Хэрэвзээ МАН ялбал улсаараа зодуулахад хүрэх вий.

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн хувьд хүний өөрийн ноходтойгоо хэрэлдсээр. Үнэт зүйл үзэл бодлоо хамгаалахын тулд хэрэлдэж, тэмцэхээс өөр аргагүй болсон.

Хэрэлдэнэ гэдэг тэмцлийн нэг хэлбэр. Хэрэлдэнэ гэдэг хэн нэгэн эрх мэдэлтэнтэй үзэл бодол, үнэт зүйл нийлэхгүй байна гэсэн үг. Гэрвэн нэр дэвшигчдээс Женкогийнхон С.Эрдэнэ рүү л ил цагаан ноцож, ноолж байна. Энэ нь С.Эрдэнэ Женкод худалдагдахгүй, найрагдахгүй хүн болохыг харуулж байгаа юм. Харин бусадтай нь Х.Баттулга ам хэлээ ололцоход амархан байх. Харин С.Эрдэнэтэй ам хэлээ ололцохгүй учраас л түүний эсрэг  зуудаг “гөлөг”-нүүдээ тавьчихсан.

Ингээд харахаар суусан цэцнээс илүү тэмцсэн хэрүүлч дээр болов уу.  МАН-ын үнэмлэхүй олонхын  шударга бусийн эсрэг ухаалаг шүүмжлэх үр дүн багатай. Ил гараад харааж зүхээд ч болох хэт эрх мэдлийнх нь эсрэг тэмцэх л хэрэгтэй.

Г.Хэрлэнтуяа

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!