МАХН татан буугдаж, МАН-тай нэгдэж байгаатай холбогдуулан МАХН-ын дарга Н.Энхбаяр нар /2021.05.21/ мэдээлэл хийлээ.
Н.Энхбаяр: МАХН өнөөдөр татан буугдлаа. Энэ шийдвэрийг гаргахын өмнө бид анхан шатны гишүүдээсээ санал асуусан. Бид арван жилийн өмнө үзэл баримтлал нэгдээгүй тул хоёр хуваагдсан. МАН, МАХН тухайн үед МАНАН гэдэг зүйл байж болохгүй гээд зам салж байсан. МАНАН үзэгдлийн хор уршигийг МАН-ын удирдлагууд маш сайн мэдэрч, дүн өвлийн хүйтэнд жагсаал зохион байгуулж байсан.
Нэгэнт нэг үзэл баримтлал, үнэт зүйлтэй хоёр нам тус тусдаа үйл ажиллагаа явуулах нь цаг алдсан зүйл юм. Энэ жил намын маань 100 жилийн ой болж байна. Иймд хоёр намын нэгдэх ажлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийхээр төлөвлөж, өнөөдөр өглөө 09:00 цагт УДШ-д мэдэгдлээ. Энэ үйл явдал бол Монгол Улсын хөгжлийн шинэ эхлэл” гэлээ. Ингээд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Хоёр нам нэгдлийг С.Ганбаатар эсэргүүцэж, АН-д элссэн. Яагаад С.Ганбаатараас асуугаагүй юм бэ?
-Хоёр нам нэгдэх асуудлыг хэнээс ч нуугаагүй. С.Ганбаатар гишүүн “Та бидний эвсэл”-д үлдэнэ гэж байсан. Харамсалтай нь, С.Ганбаатар Х.Баттулга гэдэг хүний үгийг сонсдог юм билээ. Саяхан Х.Баттулгын намд элсэж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэх мэтчилэн алдаа гаргаж байгаа харагдсан. Тус намд элссэн бол зургаан сарын дараа аливаа сунгаанд нэр дэвших эрхтэй болдог юм байна лээ.
-МАН-тай ямар тохироо хийсэн бэ. МАН-ын засагт танай намын гишүүд орох уу?
-МАХН-ын гишүүд том зорилт хэрэгжүүлэхийн тулд нэгдсэн. Мэдээж, тодорхой албан тушаалд томилогдож ажиллана. Намын ажилд 30 орчим хувийн оролцоотой байх квот өгсөн. Тэгэхээр МАН-ын Удирдах зөвлөлд 8, Бага хуралд 110 хүн орно. Миний хувьд бол намын ямар нэг албан тушаалд орохгүй. Удирдах зөвлөл болон Бага хуралд орохгүй. Би Үндсэн хуулийн өөрчлөлтөд гол анхаарлаа хандуулна.
А.Анар
Юу сайхан байна түүндээ байх нь. Хүний дотоод төрх юм. Ямар тархи байна. Яг тийм хүн ардтай нийгэм бүрэлдэж байдаг юм