2024.04.19, Friday
spot_img
НҮҮРДэлхийГадагшаа явахгүй байхыг анхааруулсаар байхад олон улс дамжин ирж байна

Гадагшаа явахгүй байхыг анхааруулсаар байхад олон улс дамжин ирж байна

ЭМЯ-наас шинэ коронавирустай холбоотой шинэ нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

“Нэгдүгээр сарын 9-өөс хойш өнөөдрийг хүртэл 1697 хүнийг тусгаарлан ажигласан. Одоогийн байдлаар 945 хүн эмчийн хяналт дор ажиглалтын байранд байна. Сэжигтэй тохиолдол хэмээн үзсэн 291 хүнд шинжилгээ хийсэн. Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь, Баян-Өлгий аймаг, Асралт-мед, Жаргалант, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ дээр иргэд тусгаарлагдаж байна. Франц улсын иргэд болон долоон жуулчинд хоёрдугаар сарын 29-өөс гуравдугаар сарын 9-ны хооронд Хөвсгөлийн Хатгал руу очиж, үйлчилгээгээ үзүүлээд буцаж ирсэн нэг иргэн гүйлгэсэн, халуурсан гэсэн зовуурьтай тусгаарлагдсан. Тухайн иргэнд шинжилгээ хийж байна, биеийн байдал нь хэвийн.

Иргэдэд бүтэн гурван сарын турш анхааруулж, зөвлөсөөр байхад гадагшаа улс орон руу зорчих, гадаадын иргэнтэй уулзаж, холбогдож байгаа тул өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг сануулж байна” гэж ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал онцлов.

Нэгдүгээр сараас хойш ЭМЯ-наас нийт иргэдэд хандаж, гадагшаа зорчихгүй байхыг анхааруулж ирсэн. Гэвч, энэ анхааруулгыг үл тоож, гэр бүлээрээ олон орон дамжиж Монголдоо ирэх болсон байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ “Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор өчигдөр /2020.03.15/ 244 хүн эх орондоо ирсэн. Берлин-Москвагийн чиглэлийн онгоцоор өнөөдөр /2020.03.16/ 231 иргэн ирсэн. Бөөрний дутагдалтай иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан. Мөн 17 иргэнийг ХӨСҮТ-т тусгаарлаад байна. Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор мөн 277 иргэн ирэхээр болжээ. Үүнээс 57 иргэнд эмнэлгийн тусламж зайлшгүй шаардлагатай гэсэн мэдээ ирсэн. Цэргийн тусгай эмнэлгийг өглөө 08.00-10.00 цагийн дотор бүрэн чөлөөлсөн. Дараагийн сэжигтэй тохиолдлыг хүлээн авахад бэлтгэл бүрэн хангагдсан. Дүүргийн эмнэлгийн орны 10 хүртэлх орыг эрчимт эмчилгээний орны зориулалтаар ашиглана.

ХӨСҮТ дээр буй өвчтөний биеийн байдал хэвийн, хоолны дуршил нь сайжирсан байна” гэв. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 2-нд коронавирусийн халдвар батлагдсан франц иргэнтэй хамт онгоцоор ирсэн 23 хүний давтан шинжилгээний хариу сөрөг гарсан. Гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Гуравдугаар сарын 15-нд Баян-Өлгий аймагт болон ХӨСҮТ-д тус тус нэг сэжигтэй тохиолдол илэрсэн, тусгаарласан. Баян-Өлгий аймгийн шинжилгээний хариу Улаанбаатарт хараахан ирээгүй байна. Мөн өчигдөр /2020.03.15/ ХӨСҮТ-д халдварын голомттой газраас ирсэн гэсэн 10 хүнийг тусгаарлаж, эмчийн ажиглалтад авсан. Франц иргэний бие сайжирч байгаа, хоол ундандаа орсон, ханиалга нь дарагдсан” гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!