2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР3С.Эрдэнэ АН-ыг сайн манав

С.Эрдэнэ АН-ыг сайн манав

Ардчилсан намын хоёр тамганы аль нь хүчинтэй вэ гэсэн маргаанд нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр /2021.05.17/ цэг тавилаа. Учир нь тус шүүхээс М.Тулгатын ашиглаж буй АН-ын тамгыг хүчинтэй гэж шийдвэрлэсэн байна. Ингээд тамга эзэндээ ирэв.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд анх Ц.Тувааны гомдлоор тамгын маргаан үүсгэсэн. Ингээд Женко ардчилсан намын тамга хүчинтэй юу, жинхэнэ Ардчилсан намын тамга хүчинтэй юу гэсэн талцал, хэрүүл хэдэн сар үргэлжилсэн юм.

Өөрөөр хэлбэл, О.Цогтгэрэл  АН-ыг төлөөлөх эрхгүй болж байна.

Ардчилсан нам өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар хоёр хуваагдаж, нэг хэсэг нь “Бодь тауэр”-т нөгөө хэсэг нь “Шонхор тауэр”-т байрлах болсон. Хоёр тусдаа даргаа тодруулж, хоёр тамгатай болсон. Тэгэхээр хоёр тал хоёулаа АН-ыг төлөөлөх эрхгүй. Аль нэг нь АН-ыг төлөөлөх ёстой болно. Эв зүй, ам хэлээр энэ асуудлаа шийдвэрлэж чадаагүй учраас шүүхээр ийнхүү асуудлаа шийдүүллээ.

Ямар ч байсан С.Эрдэнэ АН-ын даргаар УДШ-д бүртгэлтэй байсан тулдаа АН аль нэг эрх мэдэлтэй, эсвэл мөнгөтэй хүний хувийн компани болчихсонгүй.  Хэрэвзээ С.Эрдэнээс өөр хүн байсан бол аль хэдийнэ хадаг, мөнгөн аягтай сүүтэй АН-ыг Х.Баттулгад барьчих байлаа.  АН-ыг Х.Баттулга авчихсан бол МоАХ шиг сүү долоосон гөлөг болж хувирах байсан нь гарцаагүй.

Тиймээс эрүүгийн хэрэг үүсгүүлж, дарамтлуулж, элдвээр гүтгүүлж ирсэн ч С.Эрдэнэ тулдаа л Х.Баттулгын өөдөөс тулж, АН-ын тамгыг эзэнд нь өглөө.

Х.Баттулгыг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн нэгэнтээ нохойтой зүйрлэсэн. Тэгвэл С.Эрдэнэ АН-ын хувьд хоточ нохой нь болж чадлаа. Хоточ нохой гэрээ хэрхэн хамгаалдаг шиг С.Эрдэнэ АН-ыг, ардчиллыг хамгаалж чадсанд талархах цаг ирэх биз ээ.

Д.Шоовдор

 

 

Холбоотой мэдээ

3 СЭТГЭГДЭЛ

  1. Uyangaa chi uul ne itgel ynemshildee ynench gej olon hyn bodoj baisan.hen baih ne hamaagyi joohon ch gesen ynenii tald nemer ugvul zygeer shyy.erdenee ugaasaa l manangion luivarchin.ardchilal nereer halhavch hiusen huuramch temceg gedgiig ch sain meddeg shyydee.tegeed Cogtgerel bol eryyl setgelgeetei zaluu.erdeneeguinh shig bohir hyn bish.tamga hychintei heverr baigaa..

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!