2024.05.30, Thursday
spot_img
НҮҮР3Ж.Сүхбаатар: Бичлэгийг цагдаа нар өөрсдөө задалдаг биз дээ

Ж.Сүхбаатар: Бичлэгийг цагдаа нар өөрсдөө задалдаг биз дээ

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд камержуулах хэрэгтэй гэж Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ярих болсон. Гэвч эсрэгээрээ камерын бичлэг алдагдах явдал түгээмэл гарах болсон. Жишээ нь, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирийн архидан согтуурч, хадам аавындаа агсам тавьж байгаа бичлэг цацагдсан. Мөн үүний өмнө нэр бүхий хуулийнхан “дорридож” байгааг орцны, лифтны бичлэгт “гардуулсан” байдаг.

Тэгвэл УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар энэ талаар хөндсөн юм.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Камержуулах нь нэгдүгээр асуудал биш. Камержуулна гэдэг иргэдийн эрхийг хамгаална гэсэн үг. Ингэхдээ иргэдийн эрхийг зөрчиж болохгүй. Бичлэгийг цагдаа нар өөрсдөө задалдаг биз дээ, Х.Нямбаатар сайд аа. Орны бичлэгийг задалж байгаа СӨХ-нд арга хэмжээ авсан уу. Цагдаа нар энгэрийн бичлэгээр далайлгадаг болсон.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа өмнөхөөсөө дордсон шүү. КОВИД-ын үед цагдаа яаж ажилласныг дараа нь шалгах ёстой. Нийгмийн хэв журам сахиулах нэрээр хүний эрхэнд халдах юм бол камержуулахаа болих хэрэгтэй. Хүний эрхийг хамгаалах баталгаагаа бий болгож байж камержуул. Тэгж чадахгүй бол 60 мянган камерны хэрэг байхгүй, Х.Нямбаатар сайдаа” гэв.

А.Анар

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!