2024.10.4, Friday
spot_img
НҮҮРПопулист МэдээН.Учрал гишүүн ажилдаа оржээ

Н.Учрал гишүүн ажилдаа оржээ

Өнгөрсөн жил маш хүндээр өвчилж, өөрийнх нь хэлснээр бараг “үхээд боссон” Н.Учрал гишүүний бие сайжирч, ажилдаа оржээ. Тэрбээр чуулганы хуралдаанд оролцож, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын долоон гишүүний өргөн барьсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр байр сууриа илэрхийлсэн байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал “Өнөөдрийн хуулийг зарчмын хувьд дэмжиж байна. Косметик хагалгаа хийх нь зохимжгүй. Засгийн газар нь Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ гээд оруулаад ирдэг. Гишүүд нь бууруулна гээд хууль санаачилдаг. Тэтгэврийн насын наашлуулдаг, цаашлуулдаг. Сонгууль болгоны өмнө Нийгмийн даатгалын сангаар оролдож, шоу хийдэг байдлаа болих хэрэгтэй” гэв.

 Д.Шоовдор

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!