2024.10.13, Sunday
spot_img
НҮҮР2Л.Оюун-Эрдэнийн 100 хоногт тавих ДҮН

Л.Оюун-Эрдэнийн 100 хоногт тавих ДҮН

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өнөөдрөөс 100 хоногийн өмнө юу гэж амлаж байсныг эхлээд товчхон сонирхуулъя.

  • -Цар тахлын эсрэг вакцинжуулалтад нийт иргэдээ үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулна.
  • -Шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийг хурдасгахыг гол зорилтоо болгоно.
  • -Шинжлэх ухааны академи, инновацийн хүрээлэнгүүдийг уялдуулж, шинжлэх ухааны нээлтийг эдийн засагжуулахын тулд нэгдсэн кластер хэлбэрээр зохион байгуулна.
  • -Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед хиймэл оюун ухаан, финтек, үүлэн технологи чиглэлээр дэлхийн зах зээлд амжилттай өрсөлдөж эхэлсэн үндэсний компаниудаа дэмжиж, түншлэн ажиллана.
  • -Уул уурхайн салбарын орлогыг илүү өгөөжтэй байлгаж, байгалийн баялгыг шударга хүртээмжтэй хувиарлахын тулд Үндэсний баялгын сан байгуулна.
  • -Уул уурхайн стратегийн орд газруудын шууд өгөөжийг сайжруулна. Оюутолгойн гэрээг эрс сайжруулж, Монгол Улс баялгаа ашиглуулсны хариуд өртэй биш харин өвтэй үлдэх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө УИХ-тай нягт хамтран ажиллана.
  • -Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг яаралтай барьж дуусгах болно. Ингэснээр жилд Монгол Улс тээврийн зардлаас 600-900 сая ам.доллар хэмнэж, нийт экспортын хэмжээг 30 орчим хувиар нэмэгдүүлэх боломжтой.
  • -Чинээлэг дундчуул зонхилсон нийгмийг бүрдүүлэхэд манай улсын хувьд хамгийн чухал зүйл бол орон сууцжуулах асуудал юм.
  • -Чинээлэг дундчуул зонхилсон нийгмийг бий болгох хоёрдахь хөшүүрэг бол чанартай боловсрол юм. Боловсрол хүний амьдралыг ядуурлаас чинээлэг түвшинд шууд аваачиж чадах хүчирхэг онгоц.
  • -Иргэн бүр жил бүхэн бүрэн оношлогоонд хамрагддаг тогтолцоонд алдалгүй шилжин орох ёстой. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв, Зүрх судасны үндэсний төв, Түлэнхийн төв, Хавдар судлалын үндэсний төвийг шинээр барих болно. Ингэснээр бид жилд 100-120 сая ам.долларыг гадаадад эмчлүүлэхэд зарцуулж байгаа урсгалыг 30-40 хувиар бууруулах боломжтой юм.
  • -Хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй хараат бус шударга шүүхийн тогтолцоо бүрдүүлэхийг бүх талаар дэмжиж ажиллах болно.
  • -Төрийг албан бусаар удирдахыг хүсдэг бүлэглэлийн нөхдүүдтэй хатуу тэмцэх болно. Тэдний шүүхэд болон хууль хяналтын байгууллагад байршуулсан  төлөөлөгч нарыг цэвэрлэхийн төлөө ажиллах болно.
  • -Цаашид төрийн дээр төр шиг байдаг албан бус бүлэглэл дахин үүсэх, улс төрийн зорилгоор хууль хяналтын байгууллагыг ашигладаг байдлыг бүрэн таслан зогсоохын тулд сонгодог парламентын тогтолцоог бүрдүүлэх эрхзүйн цогц реформыг улс төрийн намуудтай зөвшилцөн хийхийг эрмэлзэнэ.

Энэ мэт олон зүйлийн Ерөнхий сайд амлажээ. Түүний зуун хоногт ямар байсан  бүх нийтийн дархлаажуулалтад нэг сая гаруй хүн хамрагдсан байна. Ерөнхий сайдын мөрөөдөл бол ковидгүй зун. Гэхдээ улс төрийн хэрүүл нь цар тахлын гол өдөөгч болж байгаа нөхцөлд Ерөнхий сайдын мөрөөдөл талаар өнгөрч мэдэх.

Ерөнхий сайдын амлаж байсанчлан түүнээс хариуцлага, шударга ёсыг иргэд нэхэж байгаа. Нэг ялангуяа түүний танхимын нэр бүхий сайд нартай хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас хүсч байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Өмнөговь ажиллахдаа Тавантолгойн цахилгаан станцын барих ажлыг эхлүүлж, Гашуунсухайтын төмөр замыг долдугаар сар гэхэд ашиглалтад оруулахаа амласан. Гэхдээ энэ бүхэн сонгуулийн шоу биш байгаасай гэсэн хүлээлт байна. Зуу хоног гэдэг гурван сарын хугацаа гэсэн үг. Гуравхан сард бүгдийг амжуулна гэж байхгүй. Гэхдээ МАН-ын шинэ засаг аваагүй, хуучин ажлаа үргэжлүүлж буй. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт ажил хийх боломж байсан гэсэн үг. Түүний амласан бүхэн ажил болж чадсан эсэхэд уншигч та дүнгээ тавина биз ээ.

 А.Анар

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!