2024.04.25, Thursday
spot_img
НҮҮР2Ц.Оюундарь: Сонгуульд сайн дурынхны оролцоо чухал

Ц.Оюундарь: Сонгуульд сайн дурынхны оролцоо чухал

Ардчилсан нам хоёр хуваагдаж, үнэт зүйлтэй, өнгө мөнгөтэйгөөрөө ялгарсан. М.Тулгатын талынхан үнэт зүйлээ хамгаалж байгаа бол О.Цогтгэрэлийнхэн хөрөнгө мөнгөөрөө аархаж байгаа. Энэ удаад хууль, шүүх төсөв мөнгө атгасан МАН-тай хоёр хуваагдаж хүч нь тамирдсан АН хүч үзэх гэж байна. Хүч тэнцвэргүй энэ тулаад итгэл үнэмшил, ардчилал, хүний эрхээ хамгаалахыг хүсвэл С.Эрдэнийг дэмжиж ажиллахыг Ц.Оюундарь уриалжээ.
Тэрбээр “Сонгууль бол үзэл санаа итгэл үнэмшлээ бататгах том сорилт. Ардчиллын үнэт зүйлс “төрөлх” соёл нь болсон орнуудын сонгуульд (volunteers) сайн дурынхны оролцоо чухал байр суурь эзэлдэг.
Миний хувьд #ЖорлонгооӨөрчилье багт 4 жил ажиллахдаа ихэнх цагаа сайн дураар зарцуулж байв.
Харин энэ удаагийн сонгуулийн ажилдаа энэ туршлагаа биечлэн хэрэгжүүлэх болох нь. Сайн дурынхныг татах чухал санаачилгыг гаргасан Magnai Otgonjargal -д талархъя.
Сонгуулийн ажилд сайн дураар оролцож, туршлага хуримтлуулахыг, мөн туршлагаа хуваалцахыг хүссэн хүмүүсийг урьж байна” гэв.
А.Анар
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!