СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцэж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг нэр дэвшүүлсэнгүй гэж АН-ын нэр бүхий гишүүд өлсгөлөн зарласан. Тэд талбай дээр хоёр хонож байга аюм. Тэгвэл өлсгөлөн зарласан хүмүүст ХЭҮК үйл явцад хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргад шаардлага хүргүүллээ. Тодруулбал, өлсгөлөн зарласан хүмүүсийг хуурай дэвсгэр, салхины хаалтаар хангахыг шаардсан байна. Өөрөөр хэлбэл, иргэний болон улс төрийн эрхээ эдлэж буй хүмүүст хэрцгий хандахгүй байхыг анхааруулжээ.