2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮРПопулист МэдээЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадыг зорино

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадыг зорино

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 100 хоног ирэх долоо хоногийн Даваа гаригт тохионо.  Тэрбээр Ерөнхий сайдын хувиар гадагшаа айлчлал хийгээгүй байгаа. Тэгвэл анхны айлчлалаа Хятадад хийхээр  болжээ. Хоёр тал бэлтгэл ажлыг хангаж буй бөгөөд айлчлалын гол зорилго нь олон жил маргасан төмөр замын асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх аж. Түүнчлэн  өмнө нь ярьж байгаад гацаанд орсон төслүүдийг урагшлуулах асуудлыг ч хөндөх юм байна. Тухайлбал, өргөн нарийн цариг хэрхэн холбогдох вэ гэдэг асуудлыг шийдэх зорилгоор олон жил яригдаж байгаа төмөр замыг очиж үзэх юм байна.

Төмөр замын асуудлыг шийдсэнээр нүүрсний экспорт нэг дахин нэмэгдэнэ гэж Засгийн газар үзэж байна.  Монгол Улсын Хятадын “Синофарм” үйлдвэрийн вакцинаар иргэдээ дархлаажуулж буй юм. Дэлхий нийтэд ковид-19-ийн эсрэг вакцин олдохгүй байгаа энэ үед Хятадаас нийлүүлж буй вакцинаар бүх нийтээ дархлаажуулахад Засгийн газар ихэд анхаарч ажиллаж байгаа юм.

Д.Шоовдор

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

  1. Ямар ч тоог нэгээр үржүүлэхэд хэвээр гардаг нэг дахин гэхээр өөрчлөгдөхгүй гэсэн үг үү

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!