2024.05.30, Thursday
spot_img
НҮҮРМонголЦар тахлаар нас барах хүмүүсийн тоо буурахгүй байна

Цар тахлаар нас барах хүмүүсийн тоо буурахгүй байна

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 737 хүнд халдвар илэрсэн байна. Эмнэлгээс шалтгаалах халдварын тохиолдол гурваар нэмэгдсэн бол Улаанбаатар хотод 681, орон нутагт 53 бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт коронавируст халдварын тохиолдол 43,201 болоод байна.

Сүүлийн хоногт 1291 хүн эдгэрч, эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарсан байна. Халдварын улмаас 4888 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд 125 хүн байна.

Харамсалтай нь, сүүлийн 24 цагт 11 хүн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 164 хүн коронавирусийн халдвар аваад нас бараад байна. Үүнээс 153 хүн коронавируст халдварын хүндрэлээр эндсэн бол 11 нь хавсарсан өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэж үзэж байна.

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын улмаас нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллээ.

Д.Шоовдор

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!