2024.04.26, Friday
spot_img
НҮҮР3Х.Баттулга: Үндсэн хуулийг эвдэн бусниулах үйлдлээ зогсоо

Х.Баттулга: Үндсэн хуулийг эвдэн бусниулах үйлдлээ зогсоо

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2021.05.07/ УИХ-аас 2021 оны Дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан.  Энэ түүний МАН-ын олонхис бүрдсэн УИХ-ын баталсан хууль, тогтоол дээр тавьсан 18 дахь хориг юм. Гэвч, МАН түүний хоригийг хүлээж авахгүй биз.   Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ерөнхийлөгч Х.Баттулгын  УИХ-аас гаргасан хууль, шийдвэр, тогтоомжид тавьсан хоригоос 3-ыг нь УИХ хүлээж авсан байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан албан бичигтээ Х.Баттулга ийн онцолжээ.

“Гомбожавын Занданшатар даргатай, Монгол ардын намын 62 гишүүн та бүхэн намын даргынхаа үүрэг, даалгаврыг бүрэн биелүүлж, шаардлага зорилгыг нь гүйцэлдүүлсэн. Одоо Монгол Улсын тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөг батлан хамгаалж байдаг Үндсэн хуулийг, Үндсэн хуульт ёсыг эвдэн бусниулах үйл ажиллагаагаа зогсоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлах, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэж заасан. Тиймээс миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүний хувьд Улсын Их Хурлаас хуулиа мөрдөж, сахин биелүүлэхийг шаардаж, бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү хоригийг тавьж байна” гэжээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!