2024.04.20, Saturday
spot_img
НҮҮРПопулист МэдээЦ.Туваан: Ш.Адъшаа гишүүний гарыг мушгисан

Ц.Туваан: Ш.Адъшаа гишүүний гарыг мушгисан

УИХ-ын гишүүн Ц.Туваан чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Г.Занданшатарт хандан гомдол хэлэв. 

-Ардчилсан намын 13 гишүүн талбай дээр өлсгөлөн зарласан. Гэтэл МАН-ынхан тэдний доороо тавих эсгийг хүртэл булааж авлаа.  Ийм дарангуйлал Монголд ирсэн байгааг УИХ-ын индэр дээрээс хэлье. МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар аа, энэ дарангуйллаа зогсоо. Бид бүхэн эцсээ хүртэл тэмцэх болно. МАН ямар бяртай, дээрэлхүү болчихсон юм бэ? АН бас засаглаж байсан шүү, бид ингэж байгаагүй. Хүний эрх зөрчигдөх гэдэг энгийн үзэгдэл болсон байна.

Ш.Адъшаа гишүүний гарыг мушгиад намайг яасныг лайваас харсан байх. Тэнд эмэгтэй УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн доороо дэвсэх юмгүй өлсгөлөн зарлаад байгааг хэлье.

Д.Шоовдор

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

  1. МАН-МАФИЙН-дарга У.ХҮРЭЛСҮХ-ньМЦНХ‐гэдэг байгуулагыг удирдан,ард иргэдийн эсрэг турхирч, их аюултай байдалтай байна.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!