Дархлаажуулалтын цэг дээр ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн цалинг нэмэхээр болжээ. Энэ талаар Сангийн сайд мэдээлэхдээ “Цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын тогтмол цалингаа аваад явдаг байсан бол одоо хөдөлмөр нь бүтээмжээрээ үнэлэгдэж, тэр хэмжээгээрээ цалингаа авна гэсэн үг. Вакцинжуулалт дээр ажилласан эмч ажилтнууд гэхэд 1.5-2 дахин их цалин авахаар болж байгаа юм. Өмнө нь ч ингэж олгож байсан. Энэхүү шийдвэр гарснаар хоёрдугаар сарын 23-наас эхэлж вакцинжуулалт дээр ажилласан бүх цэгүүдэд нөхөж олгоно” гэв.
А.Анар