2024.04.16, Tuesday
spot_img
НҮҮРМонголЭМЯ: Эрүүл мэндийн 96 ажилтан халдвар авчээ

ЭМЯ: Эрүүл мэндийн 96 ажилтан халдвар авчээ

Сүүлийн 24 цагт ковид-19-ийн халдвар  1185 хүнээс илэрлээ. Бүртгэгдсэн тохиолдлуудыг танилцуулбал

  • 1182 нь дотоодын халдвар байна. Ингэснээр дотоодын халдвар нийт 37839 боллоо.
  • Мөн ажил үүргээ гүйцэтгэж байсан эрүүл мэндийн 2 ажилтан халдвар авсан нь тогтоогдож, халдварт өртсөн эрүүл мэндийн ажилтны нийт тоо 96 болсон.
  • Зөөвөрлөгдсөн 1 тохиолдол бүртгэгдлээ. Тухайн хүн нь дөрөвдүгээр сарын 23-нд Казахстан улсаас Улаанбаатарт ирсэн монгол иргэн байна. Гадаадаас зөөвөрлөгдсөн 487 боллоо.

Түүнчлэн дотоодод бүртгэгдсэн халдварын 1059 тохиолдол нь Улаанбаатарт илэрсэн бол орон нутагт нийт 123 тохиолдол шинээр нэмэгджээ. Мөн сүүлийн 24 цагт 1026 хүн эдгэрч эмнэлэг болон гэрийн тусгаарлалт ажиглалтаас гарсан байна. Харамсалтай нь  халдварын нэн хүнд хэлбэрээр хоёр хүн нас баржээ. Тодруулбал,

  • Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдсан 84 настай эрэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдсан 47 настай эмэгтэй нар коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.

Д.Шоовдор

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!