2024.04.26, Friday
spot_img
НҮҮР1АН-ын 2 фракциас 8 хүн нэр дэвших хүсэлтээ хүргүүлэв

АН-ын 2 фракциас 8 хүн нэр дэвших хүсэлтээ хүргүүлэв

Намууд тавдугаар сарын 2 гэхэд нэр дэвшигчээ тодруулсан байх ёстой. АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихээр 7 хүн бичиг баримтаа хүргүүлжээ. М.Тулгатын намаас Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, Л.Гүндалай нар нэр дэвших хүсэлтээ өгсөн бол О.Цогтгэрэлийн талаас С.Ганбаатар, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Х.Тэмүүжин нар Ерөнхийлөгчийн сунгаан өрсөлдөхөө илэрхийлэв.

АН1 буюу М.Тулгатын талынхан

С.Эрдэнэ. АН-ын дарга асан. 58 настай.  Хуульч.

Ц.Оюунгэрэл 1966 онд төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй, орос, англи хэлтэй. Одоо “Жорлонгоо өөрчилье” төслийн удирдагч, “Нутгийн шийдэл” сангийн тэргүүн

Р.Амаржаргал Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Эдийн засагч мэргэжилтэй, орос, англи хэлтэй. Одоо 60 нас хүрч байгаа.

Л.Гүндалай Ард түмнээ хайрлая намын даргаар ажиллаж байсан. 58 настай.

Д.Ганбат УИХ дахь АН-ын бүлгийн дарга. Инженер мэргэжилтэй.

АН2 буюу О.Цогтгэрэлийн талынхан

Х.Тэмүүжин Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан. Одоо 50 настай, хуульч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй.

Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. 1958 онд төрсөн. УИХ-ын гишүүн.

С.Ганбаатар 1970 онд төрсөн. УИХ-ын гишүүн.

А.АНАР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!