2024.04.26, Friday
spot_img
НҮҮР3Вакцинаа бүрэн хийлгэвэл гадаад, дотоодод зорчих нээлттэй

Вакцинаа бүрэн хийлгэвэл гадаад, дотоодод зорчих нээлттэй

Бүтэн нэг жил гаран Монгол Улс хилээ хааж, иргэдээ тусгай үүргийн онгоцоор зөөж байсан. Тэгвэл ирэх сарын 10-наас хөл болон хил хорио тавигдах аж. Тавдугаар сарын 1-нээс “Буянт-Ухаа” олон улсын агаарын замын боомтыг хэвийн горимд шилжүүлнэ гэж мэдэгдэж байсан билээ. Харин Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр болж, Тавдугаар сарын 10-аас хилээ нээх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон байна.

Монгол Улсад бүртгэгдэж байгаа халдварын тоо их байгаа бөгөөд нөхцөл байдлыг хянаж, хугацааг нь ийн хойшлуулахаар санал гаргаж байгаа аж. Мөн Засгийн газрын хуралдаанаар хил нээхийг хойшлуулж, Улсын онцгой комиссоос тодорхой журам гаргах юм байна.

Хил нээхтэй холбоотойгооор Хил хамгаалах ерөнхий газраас  цар тахлын үед боомтоор зорчих иргэдийг дараах журмын дагуу улсын хилээр нэвтрүүлэх аж.

  • PCR шинжилгээгээр сөрөг гарсан /72 цагийн дотор гарсан сүүлийн шинжилгээний хариу/ эсвэл дархлаажуулалтын бүрэн тун авсан, өвчлөөд эдгэрсэн тухай нотлох баримт бичигтэй иргэнийг энгийн болон хялбаршуулсан журмаар нэвтрүүлнэ.
  • Улсын хилээр нэвтрэх зорчигчийг Ковид-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан иргэний мэдээллийн сан”-аас тулгалт хийж, хилээр нэвтрүүлнэ. Зорчигч дархлаажуулалтад хамрагдаагүй бол мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлнэ.
  • Дэлхийн улс орнууд түр хугацааны визтэй иргэдийг хүлээж авахгүй байгаа тул тодорхой тооны зөвшөөрсөн улс руу иргэд харилцан зорчино.

Дашрамд, 2021 оны Тавдугаар сард харилцан тохиролцсон 16 нислэг төлөвлөгдөөд байгаа бөгөөд Токио, Сөүл, Франкфурт, Станбул чиглэлд тусгай үүргийн хуваарьт нислэг үйлдэх юм. ИНЕГ-аар тухайн нислэгүүдийн хуваарийг танилцуулахдаа УОК-ын шийдвэрийг харгалзан өөрчлөлт орох боломжтой хэмээн мэдээлж байсан юм.

Мөн Монгол улс дотроо дархлаажуулалтад бүрэн хамрагдсан буюу вакцины хоёр тунгаа хийлгэж, 14 хоног болсон болон халдвар аваад эдгэсэн иргэдийг хот хоорондын зорчих хөдөлгөөнд ороход хориглохгүйгээр журамлаж байгаа бөгөөд Тавдугаар сарын 5-ны өдрөөс мөрдөхөөр шийдвэрлэжээ.

Харин 2021 оны Тавдугаар сарын 10-ны өдрөөс улс хоорондын ачаа болон зорчих тээвэрлэлтийг хэвийн горимд шилжүүлэх, хил нээх бэлтгэл нөхцлийг ханган Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх саналыг гаргасан байна.

Д.Шоовдор

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!