2021.12.22, Лхагва
Эхлэл C Эрүүл мэндийн сайд аа, эмч ажилтнуудаа хамгаалаач!

Эрүүл мэндийн сайд аа, эмч ажилтнуудаа хамгаалаач!

УНТЭ-ийн цар тахлын голомтод ажиллаж байсан сувилагч өндрөөс унаж, амиа алдсан. Талийгаач чухам ямар шалтгаанаар амиа хорлосон болохыг тогтоохоор цагдаа нар мөрдөн шалгалт эхлүүлжээ. Болсон явдалд Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмгэнэл илэрхийлэв.

Тэрбээр "Эмгэнэл илэрхийлье. 2021 оны дөрөвдүгээр сарын 28-29 шилжих шөнө Улсын нэгдүгээр төв эмнэлгийн улаан бүсэд ажиллаж байсан сувилагч амь насаа алдлаа. Сувилагчийн ар гэр, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч, эрүүл мэндийн салбарын нийт албан хаагчдадаа гүн эмгэнэл илэрхийлье. Холбогдох хууль хяналтын байгууллага шалтгааныг тодруулахад Эрүүл мэндийн яам, эмнэлгийн удирдлагууд түргэн шуурхай хамтран ажиллах болно.

Эрүүл мэндийн салбарынхан чимээгүй л ажлаа хийж ирсэн ч элдэв янзаар сэтгэл санааны дарамтад өртүүлэх явдал гарч буй учир цаашид ийм үйлдлийг гаргахгүй байцгаая гэж олон нийтийг уриалж байна.

Ковид-19 халдварын амаргүй хүнд нөхцөлд хариуцлагатай ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудаа хаана ч өмгөөлж хамгаална. Нэг эмч, нэг сувилагчийн нэр муугаар хэлэгдэхэд сэтгэл урагддаг эгэл эмч, Эрүүл мэндийн сайдын хувьд салбарынхнаа өмөөрөх болно" гэжээ.

 Чухамдаа иргэд гэхээсээ илүү УОК улстөржиж, эрүүл мэндийн салбарынхныг харуулж, гүтгэж байнаа гэж эмч нар эсэргүүцэж, өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн. Гэтэл УОК-ын дарга С.Амарсайхан  "эхнэр Ч.Ичинхорлоогийнх нь үйлдлийг харлуулсан хүн бол ХӨСҮТ-ийн эмч нар" гэж буруутгаж буйгаа 8 телевизээр ярилцлага өгөхдөө дурдсан. Тэгэхээр УОК-ын даргын үг, үйлдлээс болж эмч нар шантарч,  эхнээсээ зарим нь амиа хорлоход хүрсэн юм биш байгаа. Ямар ч байсан энэ үйлдэл цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, ажилтнуудаад хамгаалж, өмгөөлөх нь  Эрүүл мэндийн сайд анхааралдаа авах асуудал болж байна.

Д.ШООВДОР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу