2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР3ЭМЯ: 8 хүн нас барж, 80 хүний бие маш хүнд байна

ЭМЯ: 8 хүн нас барж, 80 хүний бие маш хүнд байна

Сүүлийн 24 цагийн байдлаар ковид-19-ийн халдварын талаарх мэдээллийг ЭМЯ-наас хүргэлээ.  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 1098 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 30757 болж байна. 1098 тохиолдлын зургаа нь гадаадаас зөөвөрлөгдсөн.

  • 957 нь Улаанбаатар хотод
  • 135 нь орон нутагт бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 733 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 17543 боллоо. Халдварын улмаас 4427 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн – 2,557
  • Хүндэвтэр – 1,447
  • Хүнд – 343
  • Маш хүнд – 80 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 7947 иргэнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Өнгөрсөн хоногт найман хүн нас барлаа. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ. Тодруулбал, 78 настай эмэгтэй, 57 настай эрэгтэй, 75 настай эмэгтэй, 51 настай эмэгтэй, 58 настай эрэгтэй, 53 настай эрэгтэй, 65 настай эрэгтэй, 70 настай эмэгтэй халдвараар нас барлаа. Улмаар улсын хэмжээнд нас баралт 88 болж байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!