2024.10.4, Friday
spot_img
НҮҮРМонголХӨСҮТ-ийн эмч нарыг өмгөөлөв

ХӨСҮТ-ийн эмч нарыг өмгөөлөв

ХӨСҮТ-ийн эмч нар мөнгө авч шинжилгээ хийдэг, өөрчилдөг тухай дуулиан дэгдсэн. Энэхүү мэдээллийг ХӨСҮТ-ийн эмч нэр үгүйсгэх болсон. Тэгвэл  ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан энэ асуудалд хариулахдаа “Би 2003 оноос лабораторийн шинжилгээ хийдэг байсан.  Энэ чиглэлээр ажилладаг гадаад, дотоодын маш олон хүнтэй хамтарч ажиллаж байхад шинжилгээний хариуг худал гаргая, хүнд буруу мэдээлэл өгье гэдэг хүн гарч байгаагүй.  ХӨСҮТ-ийн ажилчид руу хүмүүс рүү их дайрч байна. Тэнд олон лаборатори байгаа. Эмч, эмнэлгийн ажилтнууддаа бид итгэж байнаЭерэг хариу гарсан байхад сөрөг, сөрөг гарсан хүний хариуг албаар эерэг гээд засч суудаг ёс зүйгүй эмч, эмнэлгийн мэргэжилтэн манай салбарт огт байхгүй.

Бүгд чин сэтгэлээсээ, хийх ёстой ажлаа хийгээд явж байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа та бүхэндээ маш их итгэж байна. Цар тахлын үед чин сэтгэлээсээ ажиллаж байгаа бүх ажилчдадаа бүгдэд нь баярлалаа. Эрүүл мэндийн салбарынхныгаа дэмжиж, гэртээ байгаа иргэддээ мөн баярлалаа” гэсэн. ХӨСҮТ-ийн эмч ажилчдын зүгээс ч энэхүү мэдээллийг эсэргүүцэж, ХӨСҮТ-ийнхөн УОК өөрсдийнхөө хариуцлагагүй байдлаас болж ковид-19-ийг алдчихаад бүх бурууг эмч ажилтан руу чихлээ гэсэн юм.

А.АНАР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!