2024.03.28, Thursday
spot_img
НҮҮР1Шүүх Х.Баттулгад "салаавч" өгөв

Шүүх Х.Баттулгад "салаавч" өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамжаа Улсын дээд шүүхэд хүргүүлэхээ мэдэгдсэн. Гэвч, түүний хүсэлтийг УДШ хүлээж авсангүй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн улс төрийн тоглоом болохоос УДШ болгоомжилсон бололтой.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Улсын Дээд шүүхэд хүрэлцэн ирж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэж өгөхөө өчигдөр зарласан. Гэвч,  Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир хандан “Улсын дээд шүүхийн байранд Covid-19-ийн тохиолдол бүртгэгдсэн тул УОК-ын шуурхай штаб, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу 2021 оны дөрөвдүгээр сарын 16-наас 23-ны өдрийг дуусталх хугацаанд тус шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарласан. Зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон хугацаанд нь “zoom” технологи ашиглан зайнаас явуулж байгаа хэдий ч Улсын дээд шүүхийн нийт шүүгчид дөрөвдүгээр сарын 23-ны өдөр цуглах боломжгүй” болохыг  уламжилсан байна.

Түүгээр ч зогсохгүй  “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-д зааснаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Улсын дээд шүүх нь аливаа албан бичиг, гомдол, хүсэлтийг зөвхөн шуудангаар, эсхүл и-мэйл хаягаар хүлээн авахаар тусгайлан зохицуулсан, уг журам хэрэгжиж байгаа болохыг дуулгажээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн МАН-ыг тараах захирамжийг хүлээн авч, тайлбарыг нь сонсох дургүй байгаагаа УДШ ийнхүү мэдэгдсэн аж. Эндээс харвал Х.Баттулгын нүүдэл үнэнд гүйцэгдэж байна гэхэд хилсдэхгүй. Түүнд УДШ салаавч үзүүлсэн энэ ажгуу.

А.Чадмань

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!