2024.04.20, Saturday
spot_img
НҮҮР3Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарласан Р.Амаржаргал гэж хэн бэ!

Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарласан Р.Амаржаргал гэж хэн бэ!

Ерөнхий сайд асан Р.Амаржаргал клабхаусын хэлэлцүүлэг дээр Ерөнхийлөгчийн сонгуульд  АН-аас нэр дэвших хүсэлтэй байгаагаа зарлалаа. Тэрбээр 207 онд нам доторх сунгаандаа Х.Баттулгатай өрсөлдөж, ялагдсан. Энэ удаад тэрбээр даагаа нэхэхээр шийдсэн бололтой. Үүний өмнө Ц.Оюунгэрэл АН-аас нэр дэвшихээ зарласан юм. Ингээд түүний CV-г хүргэе.

ХҮҮХЭД АХУЙ НАС

Ринчиннямын Амаржаргал нь 1961 оны 2 сарын 27-нд Улаанбаатар хотод төржээ. Амаржаргалын эцэг Д.Ринчинням жолоочийн мэргэжилтэй, Ховд аймгийн Зэрэг сумын уугуул ба эх Б.Янжин нь эм зүйч.

Эцгийгээ тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улс дахь Монголын элчин сайдын яаманд ажиллаж байсан 4 жилийг Москва хотноо өнгөрүүлснийг эс тооцвол Амаржаргал хүүхэд насаа төрөлх хотынхоо Маахуур толгой гэдэг газар өнгөрөөжээ. Тэрээр багадаа ном их унших дуртай, хөл бөмбөг, хоккейн спортоор хичээллэдэг, нийгмийн талын хичээлд илүү сонирхолтой байжээ.

Хөлбөмбөгт дуртай байсан тэрээр хожим 1997 онд Монголын хөлбөмбөгийн холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж байсан.

БОЛОВСРОЛ

1978 онд Нийслэлийн 10 жилийн 14-р дунд сургууль-ийг төгсөж, мөн ондоо Москва хотын Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуульд элссэн оржээ. 1982 онд тус сургуулиа эдийн засагч мэргэжилээр төгссөн.

Маастрихтын менежментийн Олон улсын Институтийн Удирдах албан тушаалтанд зориулсан тусгай сургалтыг 1992 онд НидерландадКанадын Баруун Онтариогийн Их сургуулийн Удирдлагын тусгай сургалтыг 1993 онд Улаанбаатарт тус тус дүүргэсэн.

Тэрбээр Британийн зөвлөлөөс олгодог Чевингийн тэтгэлэгээр Брэд Фордын их сургуульд 1994 оноос 1995 оны 2 жилийн хугацаанд макро эдийн засгийн бодлого, төлөвлөлтөөр судалгаа хийж шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалжээ.

Эрдмийн зэргийн судалгааны ажилдаа Монгол улсад эдийн засгийн шинэчлэл эхэлснээс хойшхи дөрвөн жилийн үйл явцыг дүгнэн шинжилсэн нь улс орны хөгжлийн стратегийг тодорхойлоход эдүүгээ ч ач холбогдолтой байгаа билээ.

АЖИЛ МЭРГЭЖИЛ БА АМЬДРАЛ

21 настай дээд сургуулиа эдийн засагч мэргэжилээр төгссөн Р.Амаржаргал Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд зааварлагчаар ажил мэргэжлийн гараагаа эхэлсэн. Техникийн их сургуульд санхүү-эдийн засгийн багш, Эдийн засгийн коллежийн захирлаар ажилласан. Тэрбээр Санхүү эдийн засгийн их сургуулийн үүсгэн байгуулагч. 

Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөнд бүр анхнаас нь гар бие оролцсон.  Шинэ Дэвшлийн Холбоо, Үндэсний дэвшлийн намыг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг бөгөөд улс төрийн дөрвөн нам нэгдэж одоогийн Монголын Үндэсний Ардчилсан намыг 1992 онд байгууллахад тус намын гишүүнээр элссэн юм. 1999 онд Монголын Үндэсний Ардчилсан намын даргаар сонгогдож байсан юм.

ТҮҮНИЙ УЛС ТӨРИЙН ЗАМНАЛ

1996 оны сонгуулиар МҮАН, МСДН -ын Ардчилсан Холбоо эвсэлээс нэр дэвшин Р.Амаржаргал УИХ-ын гишүүн болсон юм. 2004 онд сонгуулийн 64-р тойрогт бие даан нэр дэвшиж 2 дахь удаагаа, 2008 онд Арчилсан намаас Ховд аймагт нэр дэвшин 3 дахь удаагаа, 2012 онд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж тус дүүргийн иргэдийн итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр 4 дэх удаагаа сонгогдон ажилласан. 2016 оны УИХ-ын сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдэд боломж олгох үүднээс өөрийн нэрийг сайн дураар татсан. 

1998 оны Ц.Элбэгдоржийн Засгийн газарт гадаад хэргийн яамны сайдаар ажиллаж байсан. 

МОНГОЛ УЛСЫН 21 ДЭХ ЕРӨНХИЙ САЙД

Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайдаар 1999 оны доддугаар сард 38 настайдаа томилогдсон. Түүний Засгийн газар тухайн үеийн банксанхүүгийн шинэтгэлтэтгэврийн тогтолцооамьжиргааны доод түвшинг дээшлүүлэх талаар дорвитой ажил хийж чадсан төдийгүй, банк санхүүгийн салбарын шинэчлэлийн бодлогыг анх хэрэгжүүлсэн.

ГАВЬЯА ШАГНАЛ

А.АНАР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!