УИХ-ын чуулган хуралдаан дээр МАН-ын нэр бүхий гишүүд Ц.Туваантай холбоотой ноцтой баримтыг дэлгэсэн.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нөлөөлөх зорилгоор АНУ-ын DCI компанитай 50 мянган ам.долларын гэрээ хийсэн бололтой.
Олон улсын хууль бус лоббиг ил болгодог Foreign Lobby группээс АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны гарын үсэг бүхий 50 мянган ам.долларын гэрээг DCI компанитай байгуулсан байна. Уг гэрээний хугацаа хоёр сар үргэлжлэх бөгөөд энэ сарын 12-ноос ирэх зургадугаар сарын 12-ныг хүртэл байхаар тусгажээ.
Гэрээг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусахтай зэрэгцэн үйлчлэлийг зогсоож байгааг санаандгүй зүйл гэж харах аргагүйг МАН-ынхан буруутгасан.
“Foreign Lobby” группийн хөндсөн асуудлуудын үр нөлөө нь жилд 500 сая доллараар тоологддог бөгөөд үүсгэн байгуулагч Жулиан Пэкэ нь олон улсын лобби асуудлыг сурвалжилж, олон удаа шагнал хүртсэн хүн юм байна. Энэ талаар Ц.Туваан гишүүн чуулганы нэгдсэн хуралдаан дээр “50 байтугай таван ам.долларын гэрээ хийсэн зүйл байхгүй” гэснээс өөрөөр олигтой тайлбар хэлсэнгүй. Ёстой л гэмт хүн гэлбэлзэв гэгч болсон юм.
А.АНАР