Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 15,005 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1169 хүнээс ковид-19-ийн халдвар илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 25364 хүрлээ. Мөн таван хүн нас барсан харамсалтай мэдээ байна.
Нас барсан хүмүүсийн тухайд,
- Дөрөвдүгээр сарын 1-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 93 настай эмэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 5-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 83 настай эрэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 71 настай эрэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 36 настай эрэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 20-нд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 65 настай эрэгтэй нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар нийт 13346 хүн эдгэрээд байгаа бол ковид-19-өөр нийтдээ 56 хүн нас бараад байна.
Одоогоор 3658 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэдгээр иргэний биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-2,166
- Хүндэвтэр-1,164
- Хүнд-270
- Маш хүнд-58 хүн байгаа юм.