2024.04.25, Thursday
spot_img
НҮҮР3ХӨСҮТ-ын эмч нар: УОК иргэдийг битгий хуур

ХӨСҮТ-ын эмч нар: УОК иргэдийг битгий хуур

ХӨСҮТ-ийн нэр бүхий эмч нар иргэдийн шинжилгээний хариуг өөрчилж, сольж, мөнгө авдаг гэх дуулиан дэгдсэн. Тиймээс ХӨСҮТ-ийн эмч нар өнөөдөр мэдээлэл хийлээ.


ХӨСҮТ-ийн Үйлдвэрчний хорооны дарга О.Баатарчулуун: ХӨСҮТ-д Тагнуул, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас хамтарсан шалгалт орсон нь үнэн. Гэтэл энэхүү шалгалт орсноос хоёрхон хоногийн дараа LIVETV.mn гэх нэр бүхий сайтад “ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд Монгол Улсыг коронавирусийн цар тахалд живүүлсэн үү” гэсэн маш хүнд гарчигтай, зохион байгуулалттай нэвтрүүлэг гарсан. Үүнээс болж ХӨСҮТ-д буюу голомтод ажиллаж байгаа эмч ажилчдад маш хүнд цохилт боллоо. Бодит байдлыг илт гуйвуулсан, эмч ажилчдыг буруутгасан нэвтрүүлэг гарсан болохоор тэр хүмүүс өнөөдөр сэтгэл санааны хүнд дарамтад байна.

Нэвтрүүлэгт нэр дурдагдсан ажилчидтайгаа уулзахад Бид яагаад өнгөрсөн хоёр жил ингэж их үнэнчээр зүтгэчихээд хийсэн ажлынхаа төлөө ингэж буруутгагдаж байгаа юм бэ. Бид ийм буруу зүйл хийх хүмүүс биш” гээд уйлаад хэлж байна лээ. 

Энэ бүгдийг бид  цар тахлын дэгдэлтийн бурууг  зохион байгуулалттайгаар  ХӨСҮТ-д тохож байна гэж харж байна. Үүний цаана улс төрийн зорилго байна.  Хоногийн халдварын тоо, нас баралтын тоо өдрөөс өдөрт нэмэгдэх өнөөдрийн энэ бодит байдлыг ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд, тархвар судлалын докторууд аль эртнээс хэлж анхааруулж, зөвлөж байсан. Хөл хориогоо сайн тавиад өгөөч гээд гуйж ирсэн. Тэр үед Засгийн газар, УОК мэргэжилтнүүдийн гаргасан зөвлөмж, дүгнэлтийг чих тавьж сонсоод хэрэгжүүлж байгаагүй. Өнөөдөр тэр сайд дарга нарын хажуу дахь зөвлөхүүд, эрдэмтдийн баг та бүхэн юм хийж байгаа юм бэ. Сарын өмнө Засгийн газрынханд хөл хорих шаардлагагүй гэж хэлж байхад, ХӨСҮТ-ийн хашаанд байгаа эмч ажилчид яагаад гээд шоконд орж байсан. Хөл хорих шаардлагагүй гэж хэлсэн үгнээс чинь хойш сарын дараа гэхэд аюул нь ингэж гарч ирж байна. Та нар мэргэжлий шийдвэрийг шийдвэр гаргагчдад ойлгуулж, хэлж чадахгүй юм бол тэнд зөвлөх хийж яадаг юм.  Та нар ард иргэдийг битгий хуур. Ард түмэн өнөөдөр та нарт итгэж л амьдарч байгаа шүү дээ. Үнэнийг хэлэхэд сайд, дарга нарын шийдвэр оновчгүй байсан. Тэр нь өнөөдрийн тархалтаар батлагдаж гарч ирж байгаа хэрэг. Тиймээс бид та нарын явуулж буй энэ хуйвалдааныг чинь хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөдөр цар тахал эрчээ аваад хөдөөгийн сумдад коронавирусийн халдвараа хүмүүс, төрийн албан хаагчид нас барж эхэллээ. Эмнэлгийнхэн халдвараар олноороо өвдөж байгаа. Битгий голомтод байгаа хүмүүсийг баримтгүйгээр чичилж буруутга.

А.АНАР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!