2024.04.16, Tuesday
spot_img
НҮҮР3Л.Баттөр: Эмч ажилтнуудад дарамт битгий үзүүлээч

Л.Баттөр: Эмч ажилтнуудад дарамт битгий үзүүлээч

Эхлээд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэе.


-ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууд иргэдийн шинжилгээний хариу сольдог, зардаг гэх дуулиан дэгдээд байгаа. Нэр бүхий тэдгээр хүмүүс ажлаа хийж байгаа юу. Тэдэнд ямар арга хэмжээ авах вэ. Яагаад ийм хууль бус үйлдэл гаргасан гэж та бодож байна?

-Тодорхой тооны ажилтан, албан хаагчдыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн. Шалгалтын үйл ажиллагаа одоо ч гэсэн үргэлжлээд явж байна. Ямар албан тушаалтан, эмч мэргэжилтнүүд шалгагдаж байгааг хэлэх боломжгүй. Гэхдээ аливаа асуудалд буруутай эсэхийг хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоогоогүй энэ үед бид хэнийг ч буруутан гэж үзэх боломжгүй юм. Тэр хүмүүс ажлаа хэвийн хийж байгаа. 

-Халдварын голомтод ажиллаж буй эмч ажилчдын сэтгэл санаа хэр байна. Шинжилгээ сольдог, өөрчилдөг, дамалдаг гэх асуудлаас болоод сэтгэлээр нэлээд унасан гэх мэдээлэл гарч байгаа? 

-Алдаа гаргасан байж магадгүй цөөн тооны хүнээс болж бүхэл бүтэн ХӨСҮТ-ийн 850 гаруй эмч, мэргэжилтнүүд, эрүүл мэндийн салбарынхны нэр хүндэд халдаж байгаа явдалд манай салбарынхан сэтгэл дундуур байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр батлагдаагүй мэдээллийг цацаж, ард иргэдийн итгэл үнэмшлийг үгүй хийж байгаагаас үүдэн ажилтан, албан хаагчид маань сэтгэл зүйн хувьд хүнд байдалд байна. Хууль хяналтын байгууллагаас шийдвэр гаргаагүй байгаа үед хэн нэгнийг буруутгах нь манай салбарынхныг хүнд байдалд оруулж байна.

Цар тахал улам өргөн хүрээнд тархаж байгаа энэ үед эмч, мэргэжилтнүүд маань үндсэн ажлаа хийх шаардлагатай. Тийм учраас олон нийтдээ хандаж батлагдаагүй мэдээлэлд үндэслэж, нийт эрүүл мэндийн салбарынханд хүнд дарамт битгий үзүүлээч гэж хүсье. Хууль хяналтын байгууллагын шалгалтын ажил дуусахаар тодорхой арга хэмжээнүүд аваад явна гэв.

Харин Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хориог сунгах саналтай байгаа талаар ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан мэдээлсэн.

Тэрбээр “Эрүүл мэндийн яам хатуу хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлэх тал дээр бодлого барьж байгаа. Учир нь өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо огтхон ч буурахгүй байна. Батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэх тусам нас баралт ч нэмэгдсээр байна. Энэхүү нөхцөл байдлын улмаас иргэдийн зүгээс ч хөл хорионы дэглэмийг чангаруулах тухай саналыг Эрүүл мэндийн яамны фэйсбүүк хаяг руу ирүүлж байна.

Тухайлбал, иргэдийн зүгээс хүүхдүүдийг олноор нь гадаа их тоглуулж байгаа нь халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэсэн мэдээлэл их ирж байна. Тиймээс бид иргэдийн тэрхүү саналыг ч анхаарч үзэх хэрэгтэй” гэсэн юм.

А.АНАР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!