2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР1Трэнд 7: Х.Баттулгын хүслийг хясав

Трэнд 7: Х.Баттулгын хүслийг хясав

Дэлхий эргэдгээрээ эргэж, өдөр, хоногууд урсдгаараа урссаар. Ковид-19-ийн аюул заналхийлэл дунд Монголын улс төр улсаа шатаах нь холгүй халуурч байна. Мянган, мянгаараа ковид-19-ийн халдвар авч, өдөр болгон 2-оос дээш хүн уг халдвараар нас барах болсон нь олон нийтийг түгшээж байна.  Иргэд хэзээ вакцин ирэх бол гэсэн хүлээлтэн дунд хөл хориотой, харин улстөрчид хөл хориог үл тоон улстөржих нь Монголд хүний аминаас илүү албан тушаал чухал гэдгийн тод жишээ болов.

Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдал нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, гол дүр нь Х.Баттулга байлаа. Түүнийг ирэх зургадугаар сарын 9-нд болох сонгуульд нэр дэвших боломжтой эсэх маргаан нэр бүхий иргэдийни гомдлын дагуу Цэц дээр үүсэж, Цэцийн гаргасан шийдвэрийг энгийнээр тайлбарлавал Х.Баттулга ба түүний өмнөх 4 Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу нэр дэвших боломжгүй гэж Цэцийн таван гишүүн үзлээ.

Цэцийн гадаах жагсаал 

Долоо хоногийн эхний өдрөөс Цэцийн хуралдааны тов зарлагдаж, Х.Баттулгын дэмжигчид буюу Ц.Тувааны АН-ынхан Цэцийн гадна жагсаал зохион байгуулсан юм. Уг жагсаалыг АН-ын гишүүд Д.Нүрзэд, Д.Пүрэвдаваа нар зохион байгуулж, улс төрийн хүрээнд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт Ерөнхийлөгч нөлөөлөх гэж оролдлоо гэсэн шүүмжлэл гарав.  Шүүмжлэл гаргасан хүмүүс нь ХҮН-ынхан байлаа.

Х.Баттулгын хүслийг дэмжигчид

Б.Баттулга Ерөнхийлөгчид дахин нэр дэвших боломжтой эсэхийг хэлэлцэх Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааныг Д.Одбаяр даргалж, Д.Солонго, Г.Баясгалан, Г.Туулхүү, Д.Нанзаддорж нар хэлэлцэх ёстой байлаа. Гэвч, Д.Нанзаддорж тодорхойгүй шалтгаанаар хуралд орохоос татгалзсан нь нэг д шийдвэр нь тодорхой, хоёрт, Ерөнхийлөгч болон МАН-тай зөрчил үүсгэхээс болгоомжилсон байх талтай. Түүний оронд саяхан Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон Ж.Эрдэнэбулганыг оролцуулж хуралдсан  Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр мэдээж, эрх баригчдын талд гарсан.

Ж.Эрдэнэбулган нь Ш.Цогтоогийн оронд томилогдсон байдаг. Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сард дуусгавар болсон ч Шүүхийн багц хуулийн шинэчлэлтийг хүлээж тэдний асуудлыг хэлэлцэлгүй бараг жил гаруй болсон. Харин энэ оны гуравдугаар сарын 1-нээс Шүүхийн багц хууль хэрэгжиж эхэлснээр Цэцийн гишүүдийн томилгооны асуудлыг хэлэлцсэн. УДШ-ээс Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох хүсэлтийг УИХ хүлээж авсан шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан юм.  Учир нь, Д.Солонго, Ш.Цогтоо хоёрын бүрэн эрх адилхан дууссан байтал УИХ ганцхан Ш.Цогтоог чөлөөлсөнд Ерөнхийлөгчийн талынхан шүүмжлэлтэй хандсан юм.

Д.Солонго нь МАН талынх. Тиймээс түүнийг Х.Баттулгыг зайлуулах улс төрдөө МАН ашиглахын тулд томилгоог нь хойшлуулсан байх талтай.  Г.Туулайхүү Ерөнхийлөгчийн хүн гэгддэг. Гэвч, энэ удаад Үндсэн хуулийн Цэц дэх байр сууриа алдсан Ерөнхийлөгчийн хүслийг МАН-ынхан ийн хязгаарлав.  Ш.Цогтоо нь Дунд суудлын хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Доржханд нарын гомдлыг хэлэлцэх шаардлагагүй гэж хууль бус үйлдэл гаргасан нь түүнийг чөлөөлөхөд хүргэсэн ч гэгддэг.

Цаашид яах вэ?

Ирэх өдрүүдэд асуултын хариулт тодорхой болох байх. Цэцийн дунд суудлыг хуралдааны шийдвэрийг УИХ-аар хэлэлцэнэ. Харин Михайлд нэг бодол бий гэгчээр Х.Баттулга юу хийхээ бодож суугаа биз. Хариуг нь яаж барихаа ч МАН тооцсон байлгүй.

Дээрээ суудлаа олохгүй зодолдож байх зуур доороо гүйдлээ олохгүй сандралдаж байна. Хөл хориотой өдрүүдэд халдвар мянга, мянгаараа тархаж, нас баралт 44 хүрлээ. Энэ бол  гурван сая хүн амтай Монголын хувьд эмгэнэл юм. Вакцинжуулалтаараа Азидаа дээгүүрт орж байгаагаа Ардын намын эрх баригчид гайхуулах хойгуур халдварын тархалтаараа ч бид дэлхийг ангайлгаж эхэллээ. Биднийг нөгөө монгол цус, монгол малын мах аврахгүй, бид дэлхийн хүмүүстэй адилхан  болохыг ковид ойлгуулж байх шиг.

Б.НИРУН

 

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

  1. Их шунасан хүнд төрийн жолоо бүү атгуул гэж Женко одоо болно ерөнхийлөгчөөс буулгааад төмөр замын мөнгөө олж авъя

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!