2021.10.18, Даваа
Эхлэл Монгол Нэг хоногт 6 хүн covid-19-өөр нас барлаа

Нэг хоногт 6 хүн covid-19-өөр нас барлаа

Сүргийн дархлаа, сүүтэй цай уугаад л ковидыг эмчилчихнэ гэж хэнэггүйтэж явсан монголчуудад тийм биш болохыг өвчилсөн, туссан хүмүүс сануулах болсон. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд covid-19-өөр нийтдээ зургаан хүн нас баржээ. Тэд 34-76 насны хүмүүс байжээ. ЭМЯ-наас цаашид нас баралт улам нэмэгдэхийг анхааруулсан.  Эрдэмтдийн тооцоолсноор 28 хоногийг хатуу хөл хорио тогтоохгүй бол гэрээ нас барах хүмүүсийн тоо нэмэгдэхийг сануулсаар. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэлэхдээ “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд зургаан хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Одоогоор коронавируст халдварын шалтгаанаар 37 хүн нас бараад байна.

Нас барсан хүмүүсийн хувьд,

  • Гуравдугаар сарын 15-нд онош нь батлагдсан 58 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 6-нд онош нь батлагдсан 49 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 7-нд онош нь батлагдсан 76 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 64 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдсан 34 настай эрэгтэй коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Дээрх хүмүүсийн зарим нь ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан" гэв.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчилж, 43 хүн нас бараад байна. Үүнээс 37 хүнийг коронавируст халдварын шалтгаанаар нас барсан гэж Эрүүл мэндийн яамнаас зарлаж байгаа бол 6 хүнийг бусад хавсарсан өвчний улмаас нас барсан гэж үзэж байгаа. Үүний тав нь гэртээ нас барсныг ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр хэлсэн. Тэгэхээр covid-19 бол энгийн ханиад биш болохыг монголчууд ойлгох цаг болжээ. Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг. Ямар ч сайхан монгол цустай байгаад халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахгүй бол эрлэгийн элч дэргэд чинь хадуураа бариад зогсож байна шүү.
А.АНАР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу