2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР3Вакцин хийлгэсэн 3 хүн нас баржээ

Вакцин хийлгэсэн 3 хүн нас баржээ

Халдварын эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн 2304 хүн халдвар авсныг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдээллээ. Тэрбээр “Монголд бүртгэгдсэн нас баралтуудын гурав нь вакцин хийлгэсэн хүн байсан. Тодруулбал, Синофармын вакцин хийлгэсэн хоёр, Файзер вакцин хийлгэсэн нэг иргэн вакцин хийлгэснээс хойш 7-10 хоногийн дотор халдвар авч, нас барсан байна.

Вакцин хийлгэсний дараа халдвар авсан хүмүүсийг судлаад үзэхээр 74 хувь нь вакцин хийлгэснээс хойш 21 хоногийн дотор халдвар авсан байгаа. Өөрөөр хэлбэл, дархлаа тогтохоос өмнө халдвар авч байна.

Нөгөөтэйгүүр вакцин халдвараас 100 хувь сэргийлэхгүй. Хоёр дахь тунгаа хийлгэсэн ч гэсэн халдвар хамгааллын дэглэмээ зайлшгүй баримталж байх ёстой” гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!